5 сарын 23
  • battulga_01
  • battulga_02
  • battulga_03
  • battulga_04
  • battulga_05

Ахмад жүдочид ганзага дүүрэн ирлээ

Уншсан: 678 И-мэйл Хэвлэх PDF
Германы Франкфурт хотод энэ сарын 16-19-нд жүдо бөхийн мастер ангиллын /ахмадын/ ДАШТ болов. Манай жүдочид 2007 онд анх ахмадын ДАШТ-д оролцоход Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням түрүүлж байсан юм. Энэ удаагийн тэмцээнд 4902 орны эрэгтэй 891, эмэгтэй 147, нийт 1038 ахмад жүдоч хүч үзлээ. Германы татамид манай улсаас 29 жүдоч оролцсон бөгөөд дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн М-4 ангиллын 73 кг-д Монгол Улсын гавъяат тамирчин Д.Баттулга, ОУХМ С.Эрхэмбаяр /М-5, 90/, нар мөнгө, гавъяат тамирчин Б.Буядаа /М-8, 90/, Г.Жамсран /М-5, -100/, ОУХМ Д.Батсайхан /М-2, 90/ хүрэл, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Алтансувд /F-4, +78/, Р.Дэчинмаа / F-3, 70/ мөнгө, гавъяат тамирчин Х.Батхишиг / F-2, -78/, С.Нарантуяа / F-2, 63/, Ш.Ариунаа F-3, 70/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Б.Бат. “Өдрийн шуудан” сонин. 
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.