5 сарын 23
  • battulga_01
  • battulga_02
  • battulga_03
  • battulga_04
  • battulga_05

Парист зодоглох монгол жүдочид

Уншсан: 663 И-мэйл Хэвлэх PDF
judoЭнэ сарын сүүлчээр Францын Парис хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Уг тэмцээнд оролцох манай баг тамирчид тодорсон бөгөөд одоогоор Булган аймгийн Хангал суманд Спортын бэлтгэлийн баазад бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Парисийн татамид Монгол эх орноо төлөөлөн барилдах жүдочдыг танилцуулья:
Эрэгтэй. 60 кг-ОУХМ Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, 66 кг-С.Мияарагчаа, 2009 оны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, 73 кг- ОУХМ С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, 90 кг-Э.Энхбат, Б.Жанчивдорж, -100 кг-олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-Б.Сугаржаргал, Б.Төгөлдөр

Эмэгтэй. 48 кг-Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг, 52 кг-ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Солонго, 57 кг-Т.Баттөгс, Д.Сумьяа, 63 кг-Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа, 70 кг-Ц.Наранжаргал, -78 кг-П.Лхамдэгд, +78 кг-гавьяат тамирчин Д.Цэрэнханд.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, гавьяат тамирчин Х.Болдбаатар, Д.Нармандах, олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва, Японы мэргэжилтэн дасгалжуулагч Томита Хироми нар явах юм.

“Спортын шуудан” сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.