
Тэмцээн 23-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, 27-нд хvнд жингийн барилдаан болсноор өндөрлөх бол 28-нд багийн тэмцээн болох юм. Багийн дэлхийн аваргын дvрмийн дагуу эрэгтэй 66, 73, 81, -90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, -70, +70 кг гэсэн таван жингийн ангилалд таван тамирчин халз барилдаж, нийлбэр дvнгээр ялагчаа тодруулах юм.
Дэлхийн аваргын татамид хvч vзэх Монголын тамирчид жvдо бөхийн vндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Нармандах, П.Нямлхагва, н.Баттулга нарын удирдлага дор барилдана.
Дашрамд сонирхуулахад, цуврал тэмцээнvvдээс оноо цуглуулж, улмаар жин жингийн ангилалд дэлхийн чансааны эхний 20-д багтвал олимпийн наадамд зодоглох эрхээ авдаг жvдочдын хувьд ДАШТ мэдээж чансаа өндөртэй тэмцээнvvдийн нэг. Тvрvvлсэн тамирчин 500 оноо авах бол мөнгө, хvрэл медалийг 300, 200 оноо дагалдана. Харин тавдугаар байрт шалгарвал 100 оноо гэхчилэн буурсаар дэлхийн аваргын татамид эхний тулаандаа ялагдаад буусан ч дөрвөн оноо авах юм.
Дэлхийн аваргад оролцох Монголын жvдочид:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхvлэг, Ч.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар, Г.Тvвшинжаргал
90 кг: Э.Энхбат, Б.Жанчивдорж
-100 кг: Н.Тvвшинбаяр, Б.Тэмvvлэн
+100 кг: Б.Төгөлдөр, Н.Батсуурь
Эмэгтэй:
48 кг: Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Б.Солонго
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Олимпийн аваргатай улс шүү, бид! | Монголын 23 жүдоч дэлхийн аваргад зодоглоно |
|---|


