
Ирэх оны төсөвт Бат-Өлзий сумын сургуулийн байрны өргөтгөлийг барихад 400 сая төгрөг тусгасныг УИХ-ын дэд дарга хэллээ. Сургуулийн өргөтгөлийн нийт төсөвт өртөг нэг тэрбум 45 сая төгрөг юм байна. Үүний зэрэгцээ Хужирт сумаас Бат-Өлзий рүү чиглэсэн 110 км замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр тус суманд аялал жуулчлал хөгжүүлэх, иргэд энэ төрлийн бизнес эрхлэх боломж бүрдэх юм. Бат-Өлзий сумын хувьд мөн ирэх оны төсвөөс эмнэлгийн барилгын үлдсэн хөрөнгө 200 сая төгрөгийг санхүүжүүлнэ.
Арвайхээр сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш нар нэг асуудлыг хөндсөн. Энэ нь цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах тухай. Түүнчлэн багш нар цалин нэмэхдээ ур чадварт үндэслэх, өөрөөр хэлбэл тухайн хүний оролцоо, хийж буй ажлын үр дүнг тооцдог байх ёстой гэсэн санаа хэлж байв.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү энэ саналыг зөв зүйтэй гээд “Цалин, тэтгэвэр нэмж болно. Гагцхүү тоо нь нэмэгдээд тэр хүний амьдралд ирэх бодит өгөөж нь инфляцийн нөлөөгөөр хөөс болоод байвал утгагүй. Тиймээс цалин нэмэхдээ инфляцийг тогтвортой барих талаар төр анхаарчи байгаа” гэлээ. Тэрбээр санаачилж Өвөрхангай аймгийн сум бүрт Бизнес хөгжлийн төв байгуулахад 300 гаруй, эмнэлэг бүрт шинжилгээний төхөөрөмж нийлүүлэхэд 410 сая төгрөг төсөвт тусгасныг багш нарт мөн дуулгасан юм.
Сэтгүүлч: Д.Элбэрэ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Төрийн бүхий л үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог жигд нэмэгдүүлэх нь чухал байна | “Төр ба иргэн” өдөрлөгийн үеэр багийн Засаг дарга нарыг компьютэржүүлэв |
|---|




