batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

Төрийн бүхий л үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог жигд нэмэгдүүлэх нь чухал байна

Уншсан: 1230 И-мэйл Хэвлэх PDF

Өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн ээлжит чуулган “Орон нутгийн хөгжилд эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо” нэртэйгээр  2011 оны 11-р сарын 19, 20-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулагдлаж байна. Энэхүү чуулганд тус аймгийн сумдын төлөөллүүдээс бүрдсэн 299 төлөөлөгч оролцлоо. Чуулганд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд,УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар урилгаар оролцож илтгэл тавьсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Батчимэг, Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн хурлын ардчилсан намын ажлын албаны дарга Б.Одгэрэл зэрэг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөллүүд Өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байна.


УИХ-ын дэд дарга Г.Батхүү өөрийн илтгэлдээ “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь  багийн иргэдийн нийтийн хурлаас  УИХ, Ерөнхйилөгчийн сонгууль хүртэлх бүх шатны, бүх салбарын  гүйцэтгэх засаглалд буюу төрийн бүхий л үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог жигд нэмэгдүүлэх нь чухал байна. Тодорхой хэлбэл  төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтын бүхий л үйл явцад  эмэгтэйчүүдийн  оролцоог нэмэгдүүлэхийг хэлж байгаа гэж боддог.


Хүн бүр хуульч, эдийн засагч байх албагүй, харин хүн бүр хариуцлагатай, мэдлэгтэй, чадварлаг иргэн байх ёстой.


Монгол Улсын төрийн байгууламжийн анхдагч үндэс болсон баг бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, нутаг дэвсгэрийн хамт олон бие даан хөгжих  доороос дээш оргилсон их хүч. Нутаг ус, айл саахалт, гудамж, орцоороо бие биедээ түшиг тулгуур болж, дэм дэмэндээ дээс эрчиндээ хамтран ажиллаж,  хамтран шийдвэрлэж, хамтран дуу хоолойгоо гаргаж байх  ажил үйлсийг зохион байгуулагчийг манлайлагч гэдэг.  Иймд энэ ажилд  эмэгтэйчүүдийн  манлайлагч оролцоо үнэхээр дутагдаж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байна. Ингэснээр  нийгэмд  олон сайн эерэг  үр дүн  гарах юм” гэдгийг онцлон хэлсэн юм.
Хөдөөд аливаа ажилд намчирхаж хандах хандлага их байдаг. Үүнээс болж ямар нэгэн шийдвэрт хүрэхэд бэрхшээл их байгааг  чуулганд оролцогч эмэгтэйчүүд хэлж байна.  Уянга сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл  н.Чимэдсорогзон “Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт оруулж өгч болох уу” гэдгийг УИХ-ын гишүүдэд дуулгалаа.


Нарийнтээл сумын төлөөлөгч А.Өргөнханд “УИХ-ын сонгуулийн орон нутгийн сонгуультай нэг өдөр нэг цагт явуулж өгөхийн төлөө чармайн зүтгэж өгөөрэй. Орон нутгийн эрх мэдлийг орон нутагт нь орон нутгийн өмчийг иргэдэд нь өгөх хэрэгтэй. Орон нутагт босоо удирдлага гэж бэрхшээлтэй зүйл байдаг. Энэ алдаатай бодлогын уршигаар   орон нутгийн   байгууллагынхаа эдийн засгийг мэдэхээ байсан нь  сум, орон нутгийн хөгжилд чөдөр тушаа болж байна” гэлээ. Энэ мэтчилэн өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд оролцогч эмэгтэйчүүд өөрсдийнхөө өмнө, орон нутгийн хөгжлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж уриалга гаргасан юм.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.