batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

ӨВӨРХАНГАЙЧУУД СПОРТЫН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

Уншсан: 486 И-мэйл Хэвлэх PDF

Өвөрхангай аймгийн насанд хүрэгчдийн Спортын наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Арвайхээр хотноо болж аваргуудаа тодрууллаа. Анх тус аймгийн насанд хүрэгчдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг долоон жилийн өмнөөс УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн санаачлага, ивээн тэтгэлгээр зохион байгуулж эхэлсэн юм. Харин 2008 оноос УИХ-ын гишүүн Д.Зоригт, З.Энхболд нар хамтран ивээн тэтгэх болсон.

11120002

Энэ жилээс шатар, теннис нэмэгдэж Спортын наадам болж өргөжсөн бөгөөд Тарагт, Баруунбаян-Улаан, Баянгол, Уянга, Хайрхандулаан, Бүрд, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Нарийнтээл сумын Баянтээг баг, Хархорин сумаас 360 гаруй баг тамирчинд өрсөлдлөө.

 

Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 15 баг тоглосноос Д.Энхдаваа ахлагчтай, Д.Бэхбаяр дасгалжуулагчтай Онцгой байдлын газрын баг тэргүүн байрт шалгарч, Д.Мөнхнасан ахлагчтай Уянга сумын баг удаалж, С.Түвшинтөр ахлагчтай “Ардын хүү” ТББ-ын тамирчид гуравдугаарт байр эзлэв. Эрэгтэйчүүдээс Шилдэг хамгаалагчаар Онцгой байдлын газрын С.Ганшагай, Шилдэг довтлогчоор “Ардын хүү” ТББ-ын Э.Сүхбаатар, Шилдэг холбогчоор Цагдаагийн газрын С.Цолмонбаяр шалгарсан.

Энэ төрөлд эмэгтэйчүүдийн 11 баг хурд, хүч сорьсноос Д.Наранцацрал ахлагчтай Улсын бүртгэлийн хэлтсийн баг тэргүүлж, Ч.Номинзул ахлагчтай “Батдаян Хангай”, Т.Алимаа ахлагчтай Онцгой байдлын газрын баг удаахь байруудыг эзэллээ. Шилдэг хамгаалагчаар Ч.Номинзул, Шилдэг довтлогчоор Л.Отгондулам, Шилдэг холбогчоор Д.Наранцацрал нар шалгарсан юм.

Шатрын тэмцээнд нийт 25 тамирчин оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Г.Мөнхгал хошуучилж, Баянгол сумын М.Баатар, Арвайхээрийн Ө.Батбаяр нар удаахь байруудыг эзлэв. Эмэгтэйчүүдээс Баруунбаян-Улааны В.Долгорсүрэн тэргүүн байр эзэлж, Цагдаагийн газрын А.Мөнхсаран, Арвайхээр сумын С.Цэдэм нар удааллаа.

Теннисний тэмцээнд 28 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд Арвайхээрийн Г.Доржжүгдэр бусдыгаа хошуучилж, Баруунбаян-Улааны А.Тогтохдорж, Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн Д.Чулуунбат нар удаахь байруудад шалгарсан. Эмэгтэйчүүдээс Баруунбаян-Улааны Э.Уранчимэг, Арвайхээрийн Т.Наранчимэг, Баян-Өндөрийн Д.Нармандах нар эхний гурван байрт шалгарч, аваргаар тодорлоо.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.