batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

Өвөрхангайн сувилагч нарыг хүлээн авч уулзлаа

Уншсан: 249 И-мэйл Хэвлэх PDF

“Сувилагч-Эрүүл мэндийн зөвлөгч” ахлагч сувилагч нарын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болсон. Уг зөвлөгөөнд Өвөрхангай аймгаас 31 сувилагч оролцжээ. Тэднийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд УИХ-аас баталсан хууль тогтоомж, төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, Өвөрхангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүргэхийн тулд авч буй арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв.

 

Өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн сумдад шинээр эмнэлэг барих, эмчилгээ, оношлогооны  тоног төхөөрөмж суурилуулах зэргээр нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж, зарцуулсан билээ. Тухайлбал, Бат-Өлзий, Тарагт суманд шинээр эмнэлэг барьж буй. Түүнчлэн бүх сумын эмнэлэгт биохимийн анализатор нийлүүлж, Хужирт, Хархорин, Уянга суманд Шүдний иж бүрэн кабинет байгуулсан. Богд, Есөнзүйл, Бат-Өлзий, Нарийнтээл, Сант сумын эмнэлэгт мөн шүдийн борын машин нийлүүлсэн bathuuбөгөөд багийн эмч нарыг сахар хэмжигч, даралтны аппараттай болгосон юм. Үүнээс  гадна Хархорин, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг “Нарны дөш”, “Уян сэтгэл”, “Энхийн хүрд”, “Түшиг дөлгөөн”, “Энэрэл ач” өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин нийлүүлсэн.

Харин энэ онд Бүрд, Нарийнтээл суманд шинээр эмнэлэг барих, Бат-Өлзий сумын эмнэлгийг барьж дуусгах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан байгаа. Мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд компьютер, томографын тоног төхөөрөмж нийлүүлэхэд нэг тэрбум төгрөг суулгажээ. Хайрхандулаан сумын эмнэлэгт Чийрэгжүүлэлтийн кабинет байгуулах, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт ч бас улсын төсөвт туссан байгаа юм.

Сувилагч нарын төлөөлөл УИХ-ын дэд даргатай уулзах үеэрээ бүх сумын эмнэлэгт биохимийн анализатор нийлүүлснээр иргэд аймаг, хот явж шинжилгээ хийлгэнэ гэхгүй, чирэгдэлгүй, орон нутагтаа оношлуулах боломж бүрдсэнийг хэлж байв. Уг төхөөрөмж нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн, ашиглахад хялбар, сайн чанарынх гэдэг үнэлгээг тэд хэлсэн. Энэчлэн цаашид сургалтын бааз бүрдүүлэх, цусны ерөнхий шинжилгээ хийдэг тоног төхөөрөмж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг мөн хүслээ.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймгийг гурван бүсэд хувааж, Гучин-Ус, Хужирт, Есөнзүйл суманд Сум дундын эмнэлэг байгуулах, аймагт Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь Улаанбаатарт хийдэг бүх төрлийн өвчний оношлогоог чанартай хийх тоног төхөөрөмжтэй байх ёстой гэсэн бодолтой явдгаа хэлээд энэ нь хэр оновчтой талаар сувилагч нартай ярилцсан. Хөдөөд олон жил ажилласан сувилагч нарын хувьд үүнтэй санал нэг байлаа.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.