УИХ-ын дэд дарга Г.Батхүү өчигдөр Өвөрхангай аймгийн сувилагч нарыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр энэ үеэр УИХ-аас баталсан хууль тогтоомж, төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, Өвөрхангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүргэхийн тулд авч буй арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгчээ. Тус аймгийн Бүрд, Нарийнтээл суманд шинээр эмнэлэг барих, Бат-Өлзий сумын эмнэлгийг барьж дуусгах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан байна. Сувилагч нарын төлөөлөл УИХ-ын дэд даргатай уулзах үеэрээ сургалтын бааз бүрдүүлэхэд болон цусны ерөнхий шинжилгээ хийдэг тоног төхөөрөмж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Улстөрийн тойм сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Иргэд ардчилсан үзлээр амьдралаа өөрчилнө | Өвөрхангайн сувилагч нарыг хүлээн авч уулзлаа |
|---|




