batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

Иргэд ардчилсан үзлээр амьдралаа өөрчилнө

Уншсан: 237 И-мэйл Хэвлэх PDF
batkhuu-500Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хоёр сарын хугацаанд Төв аймгийн Ардчилсан намд нийтдээ 1280 хүн гишүүнээр элссэн байна. Тэдний төлөөлөл болсон 850 хүн өнөөдөр Төрийн ордонд намын удирдлагуудаас намын батлахаа албан ёсоор гардан авсан юм. Гишүүдэд батлах гардуулах ёслолын үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Зөвхөн ганц аймагт ийм олон хүн АН-ыг сонгож байна гэдэг бол ирэх цаг их өнгөтэй байна гэсэн үг. Бид 22 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг эхлүүлж чадсан.

Харамсалтай нь, манай намд энэ урт хугацаанд нэг л удаа 1996-2000 онд засгийн эрхийг барьж өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх боломж олдсон. Харин бусад 18 жилд нь манай өрсөлдөгч хүчин төрийн эрхийг барьсныг та бүхэн мэдэж байгаа. Гэвч монголчуудын амьдралд дорвитой өөрчлөлт гараагүй. Бид сүүлийн гурван жил гаруйн хугацаанд МАН-тай хамтарч засаг барьсны хүчинд л зарим нэг томоохон ажлыг бага зэрэг урагшлуулж чадсан. Харин одоо тун удахгүй болох сонгуулиар иргэд маань дахин томоохон шийдвэр гаргана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэлээ. Мөн АН-д элсэж буй гишүүдэд хандан УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон АН-ын зарим гишүүн үг хэллээ.
АН-д гишүүнээр элсэж, батлахаа авахаар Төв аймгийн сумдаас хүрэлцэн ирсэн зарим хүний байр суурийг сонслоо.

.Энхбат: АН бидэнд боломж олгоно
/Төв аймгийн Архуст сум/

bathuu1-Ямар учраас АН-ыг сонгож, элсэж байгаа вэ?
-Бидэнд үг хэлэх, үйлдэл хийх эрх чөлөөг ардчилсан үзэл, Ардчилсан нам л олгож чадна. Тийм учраас бид улс төрийн ийм сонголт хийсэн. Мөн залуучуудаа улс төрийн идэвхтэй байж, өөрсдийн эрх чөлөө, эх орноо хамгаалах үйлсэд манлайлан оролцохыг уриалж байна. Бид үнэхээр эх орондоо сайн сайхан амьдрахыг хүсч байгаа бол тийм боломжийг олгож чадах улс төрийн хүчнийг сонгож, дэмжих ёстой гэж би хувьдаа ойлгодог. Бидэнд боломж олгож чадах нам бол АН гэдэгт итгэлтэй байгаа.


Х.Болормаа: Батсүмбэрийн 110 иргэн АН-д элслээ

/Төв аймгийн Батсүмбэр сум/
bathuu2-Таны хувьд ардчиллын үнэ цэнэ чухам юунд оршиж байна?
-Би ардчилсан үзэлтэй залуу хүн. Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулъя гэж шийдсэн. Ардчилсан үзлийг сонгоно гэдэг бол эрх чөлөөтэй амьдралыг л сонгож байгаа хэрэг шүү дээ. Эрх чөлөө гэдэг бол зөвхөн улс төрийн үзэл бодол төдий биш эдийн засаг, нийгмийн гээд өргөн хүрээтэй ойлголт шүү дээ. Ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйл үүнд л оршдог гэж ойлгож байна. Ер нь манай сумын иргэд ардчилсан үзлийн үнэ цэнийг сүүлийн үед илүү их ойлгож, мэдрэх болсон. Тэр ч утгаараа өнөөдөр энд АН-д элсэхээр 110-уулаа хүрэлцэн ирээд байна.


Д.Доржпүрэв: Иргэд удаан хугацаанд хохирсон. Харин одоо бол үгүй

/Төв аймгийн АН-ын дарга/
bathuu3-Танай нам аймгийн хэмжээнд хэдэн гишүүнтэй вэ?
-Бид 2012 он гарснаас хойш намынхаа гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийж, дахин тооллого хийсэн. Зөвхөн энэ хугацаанд 1280 хүн манай намд элсэхээр өргөдөл хүсэлтээ гаргасан байна. Манай нам аймгийн хэмжээнд 7300 гаруй гишүүнтэй байсан. Харин шинэ гишүүд албан ёсоор батлахаа авснаар 8500 гаруй гишүүнтэй болж байгаа юм.
-Ямар шалтгаанаар АН-д иргэд ийм олноороо элсэж байгаа юм бол?
-Ер нь хүмүүс боломж хаанаас бий болдог вэ гэдгийг нэлээд боддог болсон байна л даа. АН бол иргэдэд өөрийн гэсэн өмчтэй болох боломжийг олгосон. Мөн бурхан шашин шүтэх эрхийг нь өгсөн. Бүх л боломжийг иргэдэд нээлттэй байлгахын төлөө АН ажилладаг. Энэ зорилго тодорхой хэмжээгээр биелж, үүнийг иргэд илүү сайн ойлгодог болсны л илрэл гэж бодож байна.
-Орон нутгийн төр захиргааны байгууллагад намын харъяаллаар иргэдийг гадуурхах, хэт намчирхах байдал их гардаг. Төв аймагт энэ үзэгдэл хэр вэ?
-Манай аймагт намын үзэл баримтлалаар иргэдийг шахах, гадуурхах явдал газар авсан. Яагаад гэвэл энэ олон жилийн турш улс төрийн нэг хүчин төрийн бүх шатанд амь бөхтэй засаглаж ирсэн учраас зөвхөн өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдэд давуу байдал олгож, бусдыг ялгаварлаж, шахаж ирсэн. Урт удаан хугацааны энэ гадуурхлыг иргэд тэвчихээ больж байна. Үүний нэг илрэл нь АН-д иргэд ийм олноороо элсэж байгаа явдал. Харин одоо ирэх сонгуулиар энэ олон гишүүд дэмжигчдийнхээ хүчээр тэрхүү олон жил хуримтлагдсан идээ бээрийг хагалж, шахна гэдэгт бид итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэд хангалттай хохирсон, зовсон. Одоо хэн нэгний гар харах бус, сонголтоо зөв хийж амьдралаа өөрсдөө өөрчлөхөөр шийдэж байгаа нь энэ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.