batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

Г.Батхүү : Өндөр гэгээн Занабазар бол монгол түмний бахархал

Уншсан: 231 И-мэйл Хэвлэх PDF

“Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Өндөр гэгээний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумынхан, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага zanaхурлыг нээж УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ, “Өндөр гэгээн Занабазар бол үе үеийн монголчууд төдийгүй дэлхийн бурхны шашинт ард түмний бахархал юм. Занабазар гүн ухаантан, бүтээлч, судлаач, улстөрч хүн байсан бөгөөд түүний үйл хэрэг, үзэл бодол дэлхийд Монголыг таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Өвөрхангай аймгийн түүхт 80 жилийн ойгоор Арвайхээрт Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг босгож мөнхжүүлсэн. Одоо төрсөн нутаг Есөнзүйл суманд нь Өндөр гэгээний цогцолборыг байгуулах гэж байна” гээд Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж

Хотол даяараа жарган цэнгэхийн өлзий хутаг орштугай хэмээх Өндөр гэгээн Занабазар өөрийн бүх увидас, адислалыг шингээсэн “Цагийг тохинуулагч” айлдвараар үгээ өндөрлөсөн юм.

Монгол Улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар бол нийт монголчуудын бахархал билээ. Халхын Түшээт хан Гомбодоржийн ууган хөвгүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл гэдэг газар төрсөн Занабазар таван настай байхдаа Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн түүхтэй.

Алс холын Түвдэд бурхны ном сураад эх орондоо ирснийхээ дараа нүүдлийн хийд Их хүрээ, Базардара хүрээ, Төвхөн хийд, Номын их хүрээ байгуулсан Занабазар шашны зүтгэлтэн төдийгүй их соён гэгээрүүлэгч байсан. Түүний зохиосон “Соёмбо” үсэг 17 дугаар зууны Монгол Улсын бэлгэдэл болж байв. Өнөөдөр ч Монголын далбаан дээр Занабазарын зохиосон “Соёмбо” байрлаж, монгол түмний босоо хийморь, сүр сүлдийн бэлгэдэл болсоор байна. Занабазар гүн ухаантан, улстөр, шашны томоохон зүтгэлтэн төдийгүй уран зураач, барималч хүн байсан бөгөөд түүний урласан 21 дарь эх, Баджара Будда нь Монголын түүхийн нэгэн үеийн хосгүй үнэт бүтээл болон үлджээ.

Харин өдгөө Өндөр гэгээний сэрэг дүр Өвөрхангай аймгийн Арвайхээрт сүндэрлэж, цогцолбор нь Есөнзүйл суманд босох гэж байна. Монголчуудын оюун санаа, хүмүүнлэг, энэрэнгүй ёсны үлгэр жишээ болсон энэ эрхэм хүний дүр зөвхөн өвөрхангайчууд биш монгол түмний очих, сүслэн мөргөх газар нь болох нь лавтай.

Нийтлэлч:Д.Энэрэл

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.