УИХ-ын гишүүн С.Баяр
Социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын дэлхийн улс төрийн хамгийн том нэгдэл, өргөн сүлжээтэй байгууллага болох Социнтерний Ази-Номхон далайн бүсийн хорооны ээлжит хурал Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн бямба гаригт өндөрлөв. Олон улсын ажилчны хөдөлгөөнөөс эхтэй Социнтернд одоогоор таван тивийн улс төрийн 162 нам нэгдээд байгаагийн нэг нь МАН юм. Тус намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Баяр энэхүү хурлын ажиллагаанд эхнээс нь оролцов." Хуралдаан"дууссан мөчид түүнтэй ярилцлаа.
Ер нь эгнээнд нь байгаа нам шударга ардчилсан зарчмаасаа ухарч, ерөнхий чиг шугамаасаа хазайвал л Социнтерний төвөөс анхааруулдаг юм билээ. Саяын хурлаас гаргасан мэдэгдэлд 2010 оны арваннэгдүгээр сард хуралдсан XXVI их хурал намын хувьд шинэчлэлийн, улс орны нь хувьд хөгжлийн үйл явдал болсон. Тус хурлаар "МАН гэдэг уугуул нэрээ сэргээж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолсон гэж дүгнэсэн. МАХН, МАН-ын аль нь Социнтерний гишүүн болохыг үүгээр баталгаажууллаа гэж бодож байна.
-Социнтерний бүс нутгийн энэ удаагийн хурал "Эдийн засгийн өсөлтийг байгаль орчны үүрэг хариуцлагатай холбох нь: Хөгжлийн хос шаардлага", "Ази-Номхон далайн бүс нутагт нийгмийн ардчиллыг хөгжүүлэх нь" гэсэн сэдвээр боллоо. Энэ сэдвийг сонгосны учир юу вэ? Хурлыг өөрийн оронд зохион байгуулж буйн хувьд сэдвийг сонгоход МАН ямар оролцоотой байв?
-Социалист ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэхэд тив бүхэнд, бүс нутаг бүрт өөрийн гэсэн онцлог бий л дээ. Тийм болохоор Ази-Номхон далайн бүс нутагт өнөөгийн цаг үед хамгийн анхаарал татаж буй асуудлуудыг сонгож авсан гэж хэлж болно. Европ дахинд эдийн засаг, санхүүгийн бэрхшээл учирч болзошгүй болоод байгаа нөхцөлд Ази тив анхаарлыг нь их татаж байна. Тэр дундаа уул уурхай өндөр хөгжсөн Австрали, сүүлийн үед энэ салбарт амжилт олох ирээдүйтэй гэгдэж байгаа Монгол Улс энэ бүс нутагт багтдаг. Социал демократ үзлийн үүднээс уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд юунд анхаарах вэ, эрх баригч намууд нь ямар бодлого баримтлах нь зөв бэ гэх мэт асуудлууд зайлшгүй сонирхол татаж буй юм.-Энэ удаагийн хуралд Ази-Номхон далайн бүс нутагт хамаардаггүй Грек, Швед улсууд төлөөлөгчдөө ирүүлсэн байх юм...
-Үүнийг тал талаасаа, тодруулбал МАН, Социнтерн, оролцох сонирхолтой улсууд хамтарч шийдсэн юм. Тэгэхдээ эдгээр улсын Социнтернд багтдаг намуудын хүсэл сонирхол давамгайлсан. Зарим тохиолдолд Социнтерний зүгээс санал тавих нь ч байдаг л юм билээ. Социал демократ үзлийг түгээх болон уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эндээс олсон орлогыг иргэддээ тэгш хүртээх талаар ихээхэн амжилт олж буй улс гэж Монголыг маань үзээд санал солилцох, туршлага авахаар шийдсэн бололтой. Социал демократ үзэл анх Европт үүссэн шүү дээ. Тэгээд ч Социнтерний бүрэлдэхүүнд энэ зүгийн нам олон байдаг. Түүнээс гадна улс төрийн энэ том нэгдэл, түүний эгнээнд байдаг намууд социал демократ үзлийг дэлхий дахинд түгээх нэгдмэл зорилготой байдаг болохоор Грек, Швед улсаас төлөөлөгч оролцсон хэрэг. Итали, Герман улсын холбогдох намууд Социнтерний аливаа үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог юм. Харин энэ удаа тодорхой шалтгааны улмаас төлөөлөгчдөө ирүүлж чадсангүй.-Социнтерний бүсийн чанартай хурлыг манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ байгууллагад МАН хэр нэр хүндтэй байгаагийн нэг илрэл гэж үзэж болох уу?
-Манай нам Социнтернд 1999 оноос ажиглагчийн статустай байгаад 2003 онд бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Социнтерн биднийг дөрвөн жил ажиглаж, сорьсон. Түүнээс хойш бүс нутгийн хурлаа хоёр дахь удаагаа манайд хийж буй нь МАН-ын үйл ажиллагааг үнэлж буйн илрэл яах аргагүй мөн. Социалист ардчилсан үзлийг түгээхэд МАН-ыг Азидаа нэг түшиг нь болдог гэж үздэг гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.-Энэ хурлын үр дүнгээр танай нам цаашид ямар ажил өрнүүлэх бол?
-Зөвхөн улс төрд төдийгүй ерөөс нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хуралд оролцсон улсуудын төлөөлөгчид их сонирхлоо. Манай их, дээд сургуульд сурч буй оюутнуудын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа. Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ боловсролоор дутмаг болсноор хожим сөрөг үр дагавар гарч магадгүй талаар би хурал дээр үг хэлэхдээ дурдсан. Сонгуульд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлдэг ч эцсийн шийдвэрийг сонгогчид л гаргадаг шүү дээ. Тэгээд л манай одоогийн Парламентад эмэгтэй гурван гишүүн байна. Засгийн газарт эмэгтэй сайд ганц бий. Энэ бүхэн хангалтгүй үзүүлэлт л дээ.-Танай нам Социнтернд элсэхдээ МАХН гэсэн нэртэй байсан. Нэр сольсон явдалд Социнтерний зүгээс хэрхэн ханддаг ВЭ?
-Манай нам анхнаасаа "ардынх" байсан. Хожим нь Коминтерний нөлөөгөөр "хувьсгалт" гэсэн ангич үгийг нэрэндээ нэмж оруулахад хүрсэн юм. Энэ учрыг бид Социнтернд ойлгуулсан. Өнгөрсөн онд болсон Социнтерний хуралд манай намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Намынхаа нэрийг өөрчилсөн шалтгаанаа тайлбарласан. Тэгээд МАН гэж манай намыг Социнтерний гишүүнээр бүртгэж авсан.МАН гэдэг нэрийн тухайд Социнтерн ямар нэг шаардлага шахалт үзүүлээгүй.
Ер нь эгнээнд нь байгаа нам шударга ардчилсан зарчмаасаа ухарч, ерөнхий чиг шугамаасаа хазайвал л Социнтерний төвөөс анхааруулдаг юм билээ. Саяын хурлаас гаргасан мэдэгдэлд 2010 оны арваннэгдүгээр сард хуралдсан XXVI их хурал намын хувьд шинэчлэлийн, улс орны нь хувьд хөгжлийн үйл явдал болсон. Тус хурлаар "МАН гэдэг уугуул нэрээ сэргээж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолсон гэж дүгнэсэн. МАХН, МАН-ын аль нь Социнтерний гишүүн болохыг үүгээр баталгаажууллаа гэж бодож байна.
-МАХН гэдэг нэрийг Улсын дээд шүүх бүртгэж авсан тухай асуудалд УИХ дахь танай намын гишүүд саяхан нэлээн шүүмжлэлтэй хандлаа. Энэ асуудал дахин сэдрэх янзтай болов. Та ямар бодолтой байна?
-Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасны учрыг мэдэхгүй юм. Урьд нь бидний амьдралд тохиолдож байгаагүй асуудал тулгарлаа. Энэ асуудал гаднын хүний ч сонирхлыг татсан нь Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяалагийн надад тавьсан асуултаас анзаарагдсан. Цэц хийдэг ажлаа хийсэн. Цэцийн дүгнэлтийг Дээд шүүх хайхраагүй нь хачирхалтай. Дашрамд хэлэхэд Үндсэн ""хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон нь харагдаад байгаа. Ялангуяа хариуцлагын тогтолцооны хувьд орхигдуулсан юм бий. Иргэд ч бидэнд хэлээд, шаардаад байгаа. Харин өөрчлөлт оруулахдаа ердөө УИХ-ын хүрээнд ярилцаж шийдэх эсэх тухайд анхаарах юм байгаа.-Уулзсан завшааныг ашиглаж зарим асуулт тавья. 2012 оны сонгуульд МАН ямар зорилт дэвшүүлж, ямар хөтөлбөртэй оролцохоор зэхэж байна вэ. Ямар нэг юм одоо хэлэх боломж байна уу?
-Ард түмнээ сонсох аян явуулаад өндөрлөх дөхөж байна. Бидний үйл ажиллагааны юу нь болж, юу нь болохгүй байна гэж олон түмэн үзэж буй талаар чамбай материал цуглаж байгаа. Биднийг хүмүүс сайшааж, шүүмжилж, цаашид юуг анхаарах тухайд зөвлөж ч байна. Одоо бид чухам ямар зорилт тавихаа нягтлах ажилд орох цаг ирж байна. Түүнийгээ нэг мөр болгоод намынхаа Бага хуралд өргөн мэдүүлнэ дээ. Одоо тодорхой юм хэлэхэд түвэгтэй байна.-Оюутолгойн гэрээ хэрэгжиж буй ч түүнтэй холбоотой хэл ам тасрахгүй байна. Уг гэрээг байгуулахдаа УИХ-ын шийдвэрийг Засгийн газар зөрчсөн гэсэн яриа илт сэргэж гүйцэтгэх засаглалыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөх янзтай. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ гэрээг өө сэвгүй гэж хэн ч хэлэхгүй биз. Ялангуяа эдийн засаг, санхүүгийн тодорхой эрх үүргийг хуваалцаж буй том наймаанд эргэж харах юм гарахыг үгүйсгэх аргагүй.Монголын тал 34 хувийг эзэмшинэ гэж хуульд заасныг л гэрээ байгуулахдаа баримталсан хэрэг.
Уг асуудлаар санал нэг байгаагаа манай төрийн гурван өндөрлөг хэдхэн хоногийн өмнө нотолсон. Гэхдээ 50 хувь болгох боломжийг хайхралгүй, улсаа хохироох гэж ажилладаг Засгийн газар гэж яаж байх вэ дээ. Гэрээ ямар болсныг цаг хугацаа, амьдрал харуулна. Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж буй тухайд миний хувьд эмзэглэх зүйл байхгүй. Харин ямар үндэслэлийг шалтгаан болгож буй нь л анхаарал татна. Тэр үндэслэлийг нь би олж үзээгүй байна.Нийтлэлч
И.Рэнчинханд
Эх сурвалж
Өнөөдөр сонин
И.Рэнчинханд
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| С.Баяр: Бид пропорциональ тогтолцоог сонгох ёстой | С.Баяр: Монголын мубарак хэн юм бэ, тэгээд? |
|---|



