gishuun_head_bayar
5 сарын 23
  • blic01
  • bayar_s_02
  • bayar_s_03
  • bayar_s_04
  • blic02

"CHINADAILY" С.Баярын үгийг онцлов

Уншсан: 657 И-мэйл Хэвлэх PDF
Зүүн хойд Азийн улс орнууд "Олон улсын энх тайвны өдөр"-ийг 30 дахь жилдээ тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэхүү өдрийг тохиолдуулан Хятадын Шэньян хотноо Хятад, Япон, ОХУ, Монгол, Хойд Солонгосын 250 гаруй төлөөлөгчид чуулсан юм. Эл уулзалтын хэлэлцэх асуудалд Хойд Солонгост болж буй өлсгөлен, цөмийн зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай, Хятад, Японд болж буй хар салхи, үер зэрэг асуудлууд багтжээ. Уулзалт анх удаа Бээжингээс өөр хотод болж байгаа нь учиртай юм. Хятадын зүүн хойд Ляонин мужийн төв Шэньян хот нь 1931-1945 оны Японы зүүн Ази дахь цэргийн түрэмгийллийн эхний бай болсон юм. Манай улсаас Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр уг уулзалтад оролцсон. Хятадын мэдээллийн томоохон агентлаг "Chinadaily" түүний хэлсэн үгийг онцлон бичжээ.BAYAR_NUB

Тэрбээр "Зүүн хойд Ази байгалийн баялаг ихтэй, дэвшилтэт технологитой. Хамгийн гол нь ажилсаг ард түмэнтэй. Энэ бүх хүчин зүйл нь бүс нутагт тогтвортой хөгжлийг авчирч, дэлхийн эдийн засаг дахь байр суурийг өргөж байна" гэж хэлжээ.Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Ли Хонг Ку баярын үйл ажиллагааг нээж "Зүүн хойд Ази нь томоохон эдийн засгуудыг багтаасан дэлхийн тавцан дахь чухал оролцогч болсон. Энэхүү бүс нутгийн улс орнуудын хоорондох харилцааг сайжруулан хөгжүүлэх нь дэлхий дахинд хэрэгтэй хэмээн хэлжээ.

Түүнчлэн дэлхийн загвар бүс нутаг байхын тулд өнгөрсөн үеийн маргааныг мартан, зэвсгээр хеөцөлдөх асуудлыг зогсоох хэрэгтэйг дурдсан байна.Японы Ерөнхий сайд асан Томити Мураяма "Цөмийн эрчим хүчний хөгжил угаалгын өрөөгүй байшин мэт байна. Учир нь цөмийн хаягдал болон учруулж буй хор хохирлыг цэвэрлэх байгууламж алга. Тиймээс ч Япон Улс шинээр цөмийн цахилгаан станц барихаа зогсоож, аажмаар хэрэглээгээ бууруулах болсон. Манай улсад гуравдугаар сард болсон Фүкүшимагийн цөмийн хямрал, Чернобылийн хэрэг явдлаас сургамж авах хэрэгтэй" гэжээ.

Олон улсын энх тайвны өдрийг анх 1981 онд НҮБ-аас санаачлан зохион байгуулж эхэлсэн. Харин жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэж байх шийдвэрийг 2001 онд гаргажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ өдрүүдэд Нью-Йорк хотоос тусгай мэндчилгээ илгээсэн байна. Үүндээ "Энх тайван бол бидний үүрэг даалгавар, өдөр бүрийн эрэл хайгуул юм" гэжээ. Мөн "Мянганы хөгжлийн зорилт"-ын хэрэгжилтийн явц сайн байгааг хэлээд, бүс нутаг дахь өлсгөлөн, ядуурал, шударга бус явдал, байгаль орчны доройтлыг шийдвэрлэхэд бүх төлөөлөгчдөөс туслалцаа хүссэн юм.

Монголын үнэн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах