gishuun_head_bayar
5 сарын 23
  • blic01
  • bayar_s_02
  • bayar_s_03
  • bayar_s_04
  • blic02

С.Баяр,С.Батболд нар сонгогчидтойгоо уулзлаа

Уншсан: 411 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Ардын Намын "Ард түмнээ сонсъё" аян Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна. Энэ аяны хүрээнд хамтарсан Засгийн газрын өмнөх ба одоогийн хоёр Ерөнхий сайд сонгогдсон тойргийнхоо ард иргэдтэй уулзалт хийлээ. УИХ, Засгийн газрын хийсэн ажил хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрч байгаа ч гишүүд, сайд, дарга нар өөрсдийн биеэр иргэдтэйгээ уулзаж хийсэн ажлаа ярих, санаа бодлыг нь сонсох нь илүү  үр  дүнтэй   гэдгийг   Ерөнхий сайд С.Батболд юм. Хамтарсан байгуулагдсанаас дардан замаар яваагүй. Эдийн засгийн хямрал Монголд сүүдрээ bayar_said_000тусгаж, хоёр ч банк дампуурсан, зуд болж 10 сая малаа алдсан, зэсийн үнэ унаж шалдаа хүрснээс төсвийн орлого тасалдсан гээд гадна, дотнын таагүй хүчин зүйл их байсан. Харин хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүнд энэхүү хямралын салхин дээр улстөрийн шуурга хүч нэмээгүй гэдгийг С.Баярын эх барьж авсан хамтарсан Засгийн газрыг удирдаж яваа МАН-ын дарга С.Батболд хэллээ. Улстөр тогтвортой байсны хүчинд Монгол Улсын нэр хүнд өсөж, том төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа. Хамгийн наад захын жишээ "Атрын III" аян. Энэ аяны үр дүнд айлаас атга будаа, аяга гурил царайчилж, үнийн шуурганд нэрвэгдэхгүй болсныг Ерөнхий сайд онцолж байна. 2008 онд -1.7 хувьтай  гарч байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд долоон хувь, энэ онд  20 хувьд хүрэх тооцоо гарсан. Энэ  бүхэнд төр засгийн зөв бодлогын нөлөө бий.

Гэхдээ хөгжлийн төвд хүн байж, хөгжлийн үр шим хүндээ хүрч байх ёстой гэж бодож явдгаа Засгийн газрын тэргүүн иргэдэд дуулгалаа. Сүүлийн үед Оюутолгой төсөлтэй холбоотой улстөр нэлээд явж байгаа. Энэ төслийн үр шим Монгол Улсын хөгжилд, монголчуудын амьдралд тусч эхэлсэн байна. Өнөөдөр Оюутолгой ашиглалтад ороогүй байгаа хэрнээ Эрдэнэтээс хоёр дахин их үр өгөөж өгч байгаа. Ашиглалтад орсныхоо дараагаас 3-5 Эрдэнэттэй тэнцэнэ. Тиймээс энэ төслийг зогсоохгүй, эрч хүчийг нь сааруулахгүй байх ёстой гэж Оюутолгойгоос болж багагүй шүүмжлэл сонсох болсон Ерөнхий сайд хэллээ. Бас Оюутолгойгоос орох үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаагүй биш ажиллаж байгаа, үйлдвэр ашиглалтад орсны дараа Монголын хувийг нэмэгдүүлэх талаар зайлшгүй ярина гэдгээ ч тодотголоо. "Ард түмнээ сонсъё" аянаар Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэж, бас ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Та бүхний санаа бодолд суурилан ирэх сонгуулийн намын мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэдгээ МАН-ын дарга хэллээ.

Өнгөрсөн жилийн өдийд МАН нэрээ сольж, уугуул нэрээ авсан. Мөн үзэл баримтлалдаа ч өөрчлөлт оруулсан. Энэ бүхнээс болж цөөнгүй гишүүдээ алдлаа гэсэн шүүмжлэл сонсогддог. Үнэн хэрэгтээ харин ч гишүүдийн тоо нэмэгдсэнийг энэ намын экс дарга, Ерөнхий сайд асан С.Баяр хэллээ. Өнөөдрийн байдлаар МАН 163 мянган гишүүнтэй. Нам нэрээ сольсноос хойш 270 гаруй хүн намаасаа гарсан бол түүнээс хэдэн арав дахин олон гишүүн шинээр элссэн байна. Зөвхөн энэ онд гэхэд 23 мянган хүн МАН-д элсжээ. МАН XXV Их хурлаасаа улстөрийн намууд сөргөлдөн тэмцэлдэх биш улс орныхоо төлөө хамтарч зүтгэх ёстой гэж үзэн уриалга гаргасан. Үүнийг ажил хэрэг болгож хамтарсан Засгийн газар байгуулахаар санаачилснаа экс Ерөнхий сайд хэлсэн. Энэ бүхний хүчинд нааштай үзүүлэлт гарч байснаас,ч ярив. Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас гаргасан судалгаагаар өрсөлдөх чадвараараа манай улс 2008 онд 140 орноос 127-д бичигдэж байсан бол энэ жил 99-д жагссан байна. Хэдийгээр 140 орноос 99-д эрэмбэлэгдэх нь сайн зүйл биш ч гэлээ өмнөхөөсөө 30-аад байраар урагшилсан нь багагүй амжилт гэж хоёр ч удаа Засгийн газар тэргүүлсэн С.Баяр гишүүн үзэж байна. Гэхдээ өчүүхэн амжилтдаа сэтгэл ханах биш улам хичээж ажиллах ёстой. Гурван хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байгааг өөрчлөхийн тулд МАН бодлогоо чиглүүлнэ гэж энэ намын экс дарга хэллээ. Монгол Улсын хоёр Ерөнхий сайд оролцсон "Ард түмнээ сонсъё" аяны уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, тус дүүргийн ИТХ-ын дарга А.Амарсайхан нар оролцсон юм.
Эх сурвалж: Монголын үнэн
В.Нэргүй
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах