gishuun_head_bayar
5 сарын 23
  • blic01
  • bayar_s_02
  • bayar_s_03
  • bayar_s_04
  • blic02

С.Баяр: Тусгаар тогтнол үгүй бол бүхний үнэ цэнэ дундарна

Уншсан: 402 И-мэйл Хэвлэх PDF

bayar_darga_102-Бидний хувьд Монгол Улсын маань тусгаар тогтнол бол мөнхийн үнэт шүтээн мөнөөс мөн. Хувь хүний хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрх чөлөө. Улс гүрний хамгийн үнэ цэнтэй зүйл бол тусгаар тогтнол. Хувь хүн баян чинээлэг байж болно. Эрдэм боловсролтой байж болно. Эрүүл чийрэг байж болно. Гэтэл эрх чөлөө үгүй бол энэ бүхний үнэ цэнэ гэж юусан билээ. Үүнтэй адил улс гүрэн байгалийн баялаг ихтэй байж болно. Байршил, хэмжээ сайтай байж болно. Түүх соёл, урлаг уламжлал нь ч яруу байж болно. Гэтэл тусгаар тогтнол үгүй бол энэ бүхний үнэ цэнэ бас л дундарна. "Эрх чөлөөтэй хүн л жаргал амсдаг" гэдэг шиг тусгаар тогтносон улс орон л хөгжил үздэг. Монголчууд бидэнд ийм л суурь ойлголт, үнэлэмж мах цусанд маань нэвт шингэсээр ирсэн. Цаашид ч тийм байх болно.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах