gishuun_head_bayarsaixan_ts
5 сарын 23
  • bayarsaikhan_ts_01
  • bayarsaikhan_ts_02
  • bayarsaikhan_ts_03
  • bayarsaikhan_ts_04
  • bayarsaikhan_ts_05
Өмнөговь аймгаас гурав дахь удаагаа УИХ-д сонгогдоод байгаа  туршлагтай улстөрч. Москвагийн Эдийн засгийн дээд сургууль дүүргэж эдийн засагч-статистикч мэргэжил өвөрлөж ирээд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн, Хэлтэс, Газрын даргаас хөдөлмөрийн гараагаа эхэлж улмаар аймгийн Засаг даргын орлогч, Засаг дарга болон дэвшиж төрийн ажлын баялаг туршлага хуримтлуулсан түүнийг 1996, 2004 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгож, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдаар итгэл хүлээлгэн ажиллуулах боломж бүрдүүлсэн нь түүнийг ямар улс төрч болохыг нотолсон хэрэг байв. Хөдөөгийн иргэдийн ахуй амьдралыг сайн мэдэхийн хувьд тэдний амьдрал ахуйг  өөд нь татах хууль эрх зүйн орчныг санаачлагч гэвэл зүйд нийцнэ.

Гишүүний тухай

Уншсан: 2541 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан нь 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 61.06 хувийн саналаар ялалт байгуулан парламентад анх орж ирсэн.

Ц.Баярсайхан ЗХУ-д эдийн засагч мэргэжлээр суралцан, говь нутагтаа мэргэжилтнээс аймгийн тэргүүн дэд дарга хүртэл дэвшин ажиллаж, захиргааны залуу ажилтнуудыг араасаа дагуулан ардчилсан хүчнийг сонгосноор түүний улс төрчийн намтар эхэлдэг. Тэрбээр 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин хоёр дахь удаагаа парламентад сонгогдож байв.

УИХ-ын чуулганаар төсөв,төлөвлөгөө хэлэлцэх үед Ц.Баярсайхан гишүүний санал шүүмжлэлийг гишүүд анхаарч, хүлээн авдаг нь томоохон хууль төдийгүй ганц заалт тогтоолыг ч болов нягтлан өө сэвийг нь олж хардаг гярхай зан, орон нутгийн удирдах байгууллагад олон жил ажилласан туршлагыг нь үнэлсэн хэрэг байлаа. Тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж, 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан юм.Өмнөговь аймгийнхны итгэлийг хүлээн гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Ц.Баярсайхан нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монгол-Британи, Монгол-Герман, Монгол-Камбодж, Монгол-Канад, Монгол-Люксембург, Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн. Ц.Баярсайхан эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Говь нутгийнхаа хөгжлийн төлөөх “Говьчуудын санаачлагын сан” ТББ-ын тэргүүн, Бөхийн “Говь” клуб, Монголын Гранд гольфын холбооны ерөнхийлөгч. Хобби нь каллиграф, ном унших, ном цуглуулах.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.