-Шинэ сайд нарт Ерөнхийлөгч ажил хэрэг болгох талаар үүрэг даалгавар өсгөн. Гэвч МАН-ын дарга энэ асуудалд арай өөрөөр хандаад байгаа нь ажиглагдсан?
-МАН-ын УИХ-д олонх болохоор Засгийн газраа өөрсдөө бүрдүүлэх боломжтой л доо. Энэ хугацаанд нэг л зүйл ажиглагдаж байна. УИХ-аас томилсон Засгийн газар нь УИХ-ынхаа үгэнд орохгүй юм. Энэ нь УИХ гишүүн хүн Засгийн газрын гишүүн байх нь зохисгүйг харуулж байна.
Энэ үүднээсээ зохистой харьцааг бий болгох талаар ярьж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхдээ 50 хувийг нь гаднаас үлдсэнийг нь дотроосоо томилох санал гарсан юм билээ. Энэ саналыг би дэмжиж байгаа. Цаашдаа аль болох салбарын сайдыг гаднаас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байвал зөв болов уу гэж бодож байгаа. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд төр данхайж байна. Түүний илрэл нь дэд сайдын албан тушаал. Тиймээс аль болох цомхон байх ёстой.
-Шинээр томилогдоод байгаа сайд нарыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Зарим нэр дэвшигчдийг дэмжиж байна. Тухайлбал, ЭМ-ийн яамыг мэргэжлийн хүн удирдах боллоо. Яахав нэр дэвшигчдийн хувьд ёс зүйн асуудал бий. Дархан-Уул аймгийн Хонгор суманд монголын түүхэнд байгаагүй хордлого болсон. Энэ хордлого бол тухайн орон нутгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн удирдлага нь гадаадын шинжээчидтэй хамтарч дүгнэлтийг нь хуурамчаар гаргуулсан. Гэтэл өнөөдөр энэ хордлогын шинж тэмдэг нь байсаар л байна. Энэ бол яах аргагүй ёс зүйгүй асуудал. Нэг үгээр хэлбэл, Сангийн сайдад нэр дэвшиж буй Д.Хаянхярвааг ёс зүйн доголдолтой гэж үздэг.
-Тэргүүн шадар сайдын хувьд таны бодол?
-Энэ бол МАН-ын дотоод асуудал байх. Аль болох нийгэмд хүлээж авах хүн байх л хэрэгтэй. Нөгөө талаас МАН-ынхан залуусаа дэмжиж байгаа нь харагдаж байна.
-Ерөнхийлөгчийн хувьд Тэргүүн шадар сайд байх хэрэггүй гэж хэлж байсан. Гэтэл байлгах гээд зүтгээд байгаагийн шалтгаан юу байгаа бол?
-Би ч гэсэн Ерөнхийлөгчтэй байр суурь нэг байна. Тухайн үед хамтарч Засаг байгуулсан болохоор л Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалыг гаргасан. Харин одоо дангаараа Засаг барихад энэ албан тушаал хэрэггүй.
Э.Баяр
Эх сурвалж
Ардчилал сонин
| Г.Баярсайхан: Барын зулзагыг бага дээр нь дарья гэж бид яриагүй шүү | Г.Баярсайхан:С.Баяр Хонгор сумынханд нөхөн төлбөр өгнө гэсэн юм бол өгөх л хэрэгтэй байсан |
|---|


