улсын байгууллагын Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Монголын Өсвөр Үеийнхний Хөгжлийн Үйлчилгээний Төв (МӨҮХҮТ) нь ХБНГУ-ын Коелэрийн гэр бүл байгуулсан энэхүү төв нь тухайн орон нутгийн өсвөр үеийнхний санал санаачилга дээр үндэслэн тэдэнтэй хамт Монголд хамгийн анхдагч болсон "Өсвөр үеийнхний мэдээллийн технологийн загвар бизнес төсөл" болж хэрэгжиж байгаагаараа онцлог юм."Дэлхийд интернэт хурдацтай хөгжиж байна. Монгол улсын хөгжлийг Хүүхэд залуусын хөгжилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс хүүхэд залуу үеийг чадваржуулах тал дээр багагүй зүйлийг хийж байгаа Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагад баярлаж байна. Энэхүү "Е-Smile" Интернэт сургалтын төв нь цаашид өсвөр үе, залуусын хөгжил, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдын үйл ажиллагааг нь төр засаг болон олон нийтийн байгууллагууд хамтран дэмжих болно" хэмээн УИХ-ын гишүүн Г. Баярсайхан тус төвийн нээлтийн үеэр хэлсэн юм.
"Е-Smile" ИСТ нь өсвөр үеийнхний өөрсдийн чин хүсэл, идэвх санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд төвийн удирдлага зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагааг өсвөр үеийнхэн өөрсдөө гардан хариуцаж ажиллах юм. Өсвөр үеийнхэн энэхүү төвөөрөө дамжуулан орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахын сацуу бизнесийн үр чадвар эзэмшиж цаашид өөрсдийн орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой. Энэ төв нь Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлах Дэлхийн Зөн ОУБ-ын Хайлааст хөтөлбөрийн Хүний хөгжлийн төвийн байрны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулах юм.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ард Аюушийн удмыг залгамжлан Монголын төрд зүгтэж явна | УИХ-ын гишүүн Г.Баярсайхан буян үйлдэж явна |
|---|


