
Ер нь, эрүүл байхын тулд амны хөндий эрүүл байх ёстой. Тиймээс ч Нүүр, ам судлалын сургуулийн барилгыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байна. Мэдээж энэхүү эмнэлэг сургуулийг нээхэд Засгийн газар нэлээд туслалцаа үзүүлсэн" гэлээ. Мөн тэрээр "Монгол Улсад эрүү, нүүр судлалын салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойтой давхцан ЭМШИУС- ийн харьяа Нүүр, ам судлалын сургууль өөрийн гэсэн эмнэлгийн суурь баазтай болж байна. Энэ нь сургуулийн дэргэд эмнэлэг байгуулснаараа Монголын анагаах ухааны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал" гэдгийг онцоллоо. Энэхүү сургууль, эмнэлгийн цогцолбор барилгыг өмнө нь барьж байгаад хөрөнгө мөнгөний бэрхшээлээс дутуу орхижээ. Бараг балгас болон мартагдах дөхөөд байсан барилгыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилга дэмжлэгээр ЭМЯ-ны санхүүжилтээр ашиглалтад оруулсан юм байна. Тус сургуульд Япон, Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий нүүр амны иж бүрэн эмчилгээ хийх 40 ширхэг төхөөрөмж суурилуулжээ. Мөн рентген аппаратаар шүдний оношилгоо хийлгэж болох аж.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Г.Баярсайхан: Сангийн сайдын аманд БОАЖЯ багтаж болохгүй | УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ард Аюушийн удмыг залгамжлан Монголын төрд зүгтэж явна |
|---|


