5 сарын 24
  • blic_bud_01
  • blic_bud_02
  • blic_bud_03
  • blic_bud_04
  • blic_bud_05

Р.Буд:Иргэдийн хувьцааг зөвхөн засгийн газар худалдаж авна

Уншсан: 309 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Р.Будтай ярилцлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн,Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будаас тодруулга авлаа.

-39 дүгээр тогтоолд орсон өөрчлөлтийн талаар тодруулж ярина уу?

-2010 оны 7 дугаар сарын 7-нд батлагдсан 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн. Эцсийн дүгнэлтийг УИХ баталлаа. Өмнө нь 39 дүгээр тогтоолоор ард иргэдэд Тавантолгойн хувьцааны 10 хувь, аж ахуйн нэгжид 10 хувь гэсэн байсан. УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь хоёр тусдаа хуулийн төсөл ергөн барьсан. Түүнд аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа 10 хувь нь тэгш бус байдлыг үүсгээд байна гэсэн байсан.

Тиймээс аж ахуйн нэгжүүдийн 10 хувийг иргэдэд нэмж 20 хувь олгоё гэсэн концепц өргөн барьсан.

Ингээд С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, нэлээн хугацаанд ажилласан юм. Харамсалтай нь нэлээн үр дүн муутай, тохиролцож чадахгүй байв. Хоёр намын нөхөдтэйгөө зөвшилцөөд уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаравчлах нь зөв гэж шийдсэн. Энэ тогтоолоор тухайн хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн 20 хувь болгоё гэсэн санааг нь авч, аж ахуйн нэгжид 10 хувийг нь үлдээсэн. Ингээд 30 хувь, гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих 20 хувь үлдэж байна. Бид нийт 50 хувьд л үйл ажиллагааг явуулах ёстой. Ийм өөрчлөлтийг 39 дүгээр тогтоолд оруулсан. Ард иргэд 20 хувь авна гэдэг нь давуутай болж байгаа юм. Ер нь Эрдэнэс Тавантолгойн хувьцааг нийт 15 тэрбум төгрөгийн хувьцаа байна гэж үзэж байгаа. Түүний 20 хувь гэхээр 3 тэрбум юм. Гурван тэрбумаа 2,7 сая хүн амдаа хуваахаар үндсэндээ 1072 тоо гарч байгаа юм.

1072 гээд байгаа тоо чинь ийм учиртай юм.

39 дүгээр тогтоолоос гадна Хүний хөгжлийн сан, Улсын төсөв батлагдсантай холбогдуулаад өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25, 30 нд 53, 57 дугаар тогтоол гарсан. Манай нам, Ардчилсан нам ч тэр ард түмэнтэйгээ уулзаж ярилцаж байхад нөгөө амласан нэг сая таван зуун мянгыг хэзээ өгөх вэ гэсэн асуулт байнга гарч байсан. Амлалтын 500 мянгыг Хүний хөгжлийн 21000-аар өгчихсөн. Одоо нэг саяыгаа өгөх асуудал байна. Ялангуяа ахмад настангууд, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ мөнгийг олгооч гэдэг саналыг бүх түвшинд ярьж хэлж байгаа. УИХ-ын 53 дугаар тогтоолд «55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай ахмадууд нэг сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд иргэдэд нэг сая төгрөгийг олгоно» гэсэн заалт бий.

 

-УИХ-ын гишүүн Я.Батсуурь ярилцлагадаа ард иргэдээ хувьцаа, эсвэл бэлэн мөнгө ав гэж байгаа нь улам л ядуурлын тоог ихэсгэнэ. Мөнгөгүй хэсэг нь нэг сая төгрөгөө авч үрээд, боломжтой хэсэг нь хувьцаагаа цуглуулна. Тэгэхээр монгол иргэн бүр Тавантолгойн хувьцааг эзэмшиж орлогоос нь хүртэх боломжгүй гэж байсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Зарим гишүүдийн хэлж байгаа шиг /90 оны цэнхэр, ягаан тасалбар/ болгохгүйн тулд ард иргэдээс зөвхөн Засгийн газар худалдаж авна, Засгийн газар ард түмнээ эрсдлээс хамгаалж байгаа учраас ард иргэд Засгийн газрын хооронд ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ач холбогдолтой. Үүнийг хийхдээ аж ахуйн нэгждээ 10 хувийг худалдаа гэж байгаа. Эхний ээлжинд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгнө. Дараа нь иргэд авах юм. Мөн үүний дараа аж ахуйн нэгжүүд ард иргэдийн худалдааг зохицуулж өгнө. Жишээ нь аж ахуйн нэгж 10 хувиа авна. Дээрээс нь иргэдээс авах хувьцааг холбож өгөх юм. Нэр бүхий гишүүдийн яриад байгаа шиг нийгмийн давхраа үүсэхгүй.

-Жижиг компаниуд хувьцаа авах боломжгүй болно гэж байгаа...

-Харьцангуй ойлголт. Дээр үед хөдөлмөр оролцооны коэффициент гэж байсан. Тухайлбал хүн бүтээгдэхүүн хийгээд ямар хэмжээгээр оролцсон тэр хэмжээгээр цалингаа авдаг. Энэ чинь аль ч нийгэмд байх л ёстой зүйл. Тэгэхээр ачааны хүндийг үүрч байгаа, татварын орлогын ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжээ бага татвар төлөгчтэй харьцуулж болохгүй юм. Жил бүр нооль баланс гаргадаг компани нэртэй аж ахуйн нэгжүүд зүгээр мөнгө авна гэдэг боломжгүй, шударга бус зүйл.

-Тавантолгойн хувьцаагаа олон улсын биржид арилжих талаар ярьж байгаа юу?

-Эрдэнэс Тавантолгойн IРО-Г гаргах гээд бэлдэж байна. Хэрвээ амжилттай болбол энэ оны 5,6 сард олон улсын зах зээлд хувьцаагаа гаргана. Одоогоор ХонгКонг, Английн биржид хувьцаагаа арилжих талаар ярьж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байвал хувьцааны үнэ өснө. Нэгж хувьцааны үнийг одоо 1000 төгрөгөөр тооцож байгаа, цаашдаа 1500, 2000 төгрөгт хүрэх боломж бий. Яагаад гэхээр Тавантолгойн дэд бүтцийг хөгжүүлж, төмөр замаа тавьж, боловсруулах үйлдвэрүүдээ ашиглалтад өгч эхлэхээр хувьцаа улам өснө. Бэлэн мөнгөөр 334 тэрбум төгрөг төсөв? суулгасан. Сая төгрөгөө, эсвэл хувьцаагаа. Ер нь ард иргэддээ зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

-Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө хэзээнээс авч эхлэх вэ?

-Бид эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Одоо Засгийн газар хөрөнгөө босгож, ард иргэддээ олгох хэрэгтэй.

-Аж ахуйн нэгжид хувьцаа худалдах талаар журам гарах болов уу?

-Засгийн газар гаргах боломж бий.

-Оюутнуудын нэг хэсэг нь 500 мянгаа авсан, зарим нь аваагүй байгаа. Тэд хувьцааныхаа талыг авах уу?

-Оюутан, ахмадуудтай холбоотой давхардал, түрүүн авсан хүмүүс нь илүү авах нөхцөл үүсэж байгаа. Их хурал шийдвэрээ гаргасан. Түүнийг Засгийн газар журмаараа зохицуулна. УИХ-ын 57 дугаар тогтоолд «Эрдэнэс Тавантолгойн нэг сая төгрөгтөө тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг 2012 оны 2 дугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх, Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд нээлттэй арилжих өдөр хүртэл Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа уг комнаний хувьцааг зөвхөн Засгийн газар нэрлэсэн үнээр худалдах авах, аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх хувийг нэрлэсэн үнээр санал болгож худалдах ажлыг зохион байгуулах гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа.

-Иргэдийн ихэнх хэсэг нь хувьцаагаа авахгүй, бэлэн мөнгөө авна гэвэл Засгийн газраас бэлнээр олгох боломж бий юу? Судалгаа ер нь хийсэн үү?

-Засгийн газраас судалгаа хийсэн. Ойролцоогоор 50, 50 хувь. Одоо хөрөнгө босгох ажлыг Засгийн газар зохион байгуулах ёстой. Эхний ээлжинд 334 тэрбум төгрөгийн  асуудал шийдэгдэнэ.

Нийтлэлч
Д.Сувд
Эх сурвалж
Монцамэ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.