ТОВЧХОН
- Энэ талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
Дэлхийн гаалийн байгууллага "Хилээр тусгаарлагдаж, гаалиар холбогдъё" уриатай ажиллаж байна. Хяналтаа боловсронгуй болгох, иргэд, бизнес эрхлэгчдэд түргэн, соёлтой үйлчлэхийн тулд эрсдэлийн удирдлагын системийг хэрэгжүүлэхээр дорвитой ажлыг хийжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Өчигдөр гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө. Өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?
-Эрсдэлийн удирдлага гэдэг нь ганц, хоёр жилд хэрэгждэггүй. Харин үндсэн суурийг нь богино хугацаанд тавих хэрэгтэй. Тиймээс бид өнгөрсөн жил энэ сууриа тавих чиглэлээр дорвитой ажлуудыг эхлүүлсэн. Бид хийхийг хичээж оайна. Энэ ажиллагааг нэвтрүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй зорчигч, бизнес эрхлэгч, компаниудын тухай мэдээллийг цуглуулахаас эхлээд хийгдэх ёстой ажлууд бий.-Энэ ажлыг эхлүүлэхийн тулд зорчигч болон комианиудын тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй болжээ. Тэгвэл энэ мэдээллийг хэрхэн бүртгэж хадгалах вэ?
-Өнгөрсөн жил автоматжуулсан программ хангамжийг ашиглалтад оруулсан. Бүх мэдээллийг нэгтгэж цуглуулан, түүхчилсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй. Гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн мэдээллийг мэдээллииг тэрхүү эрсдэлийн удирдлагын системд суулгаж өгөхөөс гадна шалгуур үзүүлэлтүүдийг тэрхүү системд оруулна. Энэхүү шалгуур үзүүлэлтийг гаалийн байгууллагын Эрсдэлийн удирдлагьн стратегийн болон сонголтын хороо баталдаг. Энэ систем хэрэгжсэнээр бизнес эрхлэгчийг хууль, дүрэм баримтлахыг хэвшүүлэх боломжтой. Мөн байцаагчийн ёс зүйгүй, дураараа авирлах явдал байхгүй болох учиртай.-Эрсдэлийн удирдлагын системийн ач холбогдол ба давуу тал нь юу вэ?
-Энэ систем нь улаан, шар, ногоон гэрлийн тусламжтайгаар тухайн зорчигч болон компанийн барааг шалгах, үгүйг тодорхойлох юм. Энэхүү гэрлүүд нь тус тусдаа агуулга илэрхийлнэ. Улаан гэрэл асвал нарийвчилсан үзлэг хийх хэрэгтэй. Шар гэрэл асвал бичиг баримтыг шалгах хэрэпэй бол ногоон гэрэл асвал шалгахгүйгээр нэвтрүүлэх боломжтой юм. Дандаа ногоон гэрлээр гарч байсан үйлчлүүлэгчийн хувьд шар юм уу улаан гэрэл асч болно, тийм магадлал бий. Яагаад гэвэл тэрхүү системд санамсаргүй сонголтын боломж байдаг. Түүнчлэн авч яваа бараа бүтээгдэхүүнээс шалтгаална. Гаалийн байгууллагад хуулиар бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх эрх олгосон байдаг. Ногоон гэрэл асаад гаалийн биет үзлэг хийгээгүй, бичиг баримтыг нарийвчлан үзээгүй компаниудад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, гаальд тухайн компани үнэн зөв мэдээлэл өгсөн эсэх, гааль анхнаасаан зөв онилж ажилласан эсэхдээ дүгнэлт хийж болдог. Энэ нь таван жилийн дотор хийж болох шалгалт. Үүнийг иргэд болон аж ахуйн нэгжүүд ойлгох хэрэгтэй. Гаалийн байгууллагын хяналт шалгалт бараа хилээр орж ирээд эзэнд нь олгогдсоноор дуусахгүй. Ер нь л мэдээллээ буруу өгдөг, барааны үнийг худал мэдүүлдэг зэрэг нь тухайн зорчигч болон компанийнханд хортой. Учир нь тэд найдваргүй гэх ангилалд хамаарагдан бүртгэлийн санд бүртгэгдэнэ, мөн торгууль төлнө, дугуу бичсэн мөнгөнийхөө үнийн дүнгээс татвар төлнө. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэг дээ. Тиймээс өнөөдөр олох ашгаа бодон нэр хүндээ алдах нь бизнест хэр хохиролтой вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэднэ байх.-Энэ системийг ашиглаж эхэлснээр зорчигч болон компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал, үл ойлголцох асуудал гарч байсан уу?
Бид ард иргэдэд, төрийн бусад байгууллагад энэ ажиллагаагаа сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Мөн бусад хяналтын байгууллагууд ч үйл ажиллагаандаа эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлж ажиллаасай, ойлгоосой гэж хүсч байна. Ялангуяа хууль хяналтын байгууллагууд, цаанаас нь энэ систем удирдаж байхад гаалийн байцаагч үзэмжээрээ шалгалгүй гаргачихлаа гэж ойлгож болохгүй. Тиймээс энэ системийн талаар иргэд болон бизнес эрхлэгчдэд ойлгуулах, таниулах хэрэгтэй байна. Өмнө гаалиар орж, гарч байгаа бүх л зүйлийг гаалийн байцаагч шалгадаг байсан бол одоо эрсдэлийн удирдлагын системийн тусламжтайгаар хөнгөвчилж байна. Энэ нь гаалийн байиаагчийн ажлыг хөнгөвчлөөд байгаагаас илүүтэй иргэдэд учруулдаг чирэгдэл багасч байгаа юм.-Өнгөрсөн жил олон хийж ажлыг амжуулжээ. Тэгвэл энэ жил өмнөө тавьж ажиллах зорилт юу вэ?
-Эрдэс баялгийн экспорт манай улсын хувьд эрс нэмэгдэж байна. Үүнд манайх хяналт тавьж байна. Гэхдээ өмнө ажиллаж байсан туршлага байгаа ч боловсронгуй болгох шаардлага бий. Гааль хяналт тавьж байна гээд тэр урсгалыг саатуулж болохгүй. Гэхдээ экспортыг дэмжиж байна гээд гаалийн хяналт шалгалтад байх ёстой арга ажиллагааг дутуу дульмаг хийж болохгүй. Тэгэхээр хэрхэн боловсронгуй, зөв зохистой хяналт шалгалт явуулах талаар бодлого боловсруулж, зөв удирдлагаар хангаж ажиллах чухал байна.-Таныг энэ салбарын ууган ажилчдьн нэг гэхэд хилсдэхгүй гэж сонсож байсан. Таны анх ажиллаж байх үеийг өнөөдөртэй харьнуулахад өөрчлөлт хэр хийгдсэн бэ?
-Би 1986 онд анх гаалийн байгууллагад ажиллаж байлаа. Тухайн үед гадаад худалдааг төрөөс эрхэлдэг байсан. Одоо бол зах зээлийн эдийн засагтай энэ цаг үед гаалийн байгууллагын үйл ажиллагаа эрс өөрчлөгдөж байна. Бид хил дээр "Бузрыг бүү оруул, буяныг бүү гарга" гэсэн уриатай ажилладаг. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр " Ногоон гааль" бодлогоор ажиллагаагаа явуулах хэрэгтэй болж байна. Тиймээс байгаль орчинд ээлтэй, агаар бохирдуулдаггүй шинэ техник технологи оруулж ирэх гэж байгаа бол гаалийн баталгаат үйлдвэрийн газар зэрэг гаалийн тусгай нөхцөл бүхий бүсүүд зарлаж ажиллах бололцоотой. Энэ нь бизнес эрхлэгчдэд тус дэм болно. Учир нь татвар төлөлтийн хугацааг хойшлуулж байгаагаар онцлогтой байдаг
Эх сурвалж
Зууны мэдээ
Зууны мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Монголын коксжих нүүрс Хятадын импортод голлох нөлөө үзүүлдэг болсон | Нүүрс боловсруулалтын мэргэжилтэн бэлтгэх нь төрийн чухал зорилт |
|---|


