ТОВЧХОН
- Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар гурвыг нь авсан байгаа. Мөн өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээг бий болгох шаардлагатай. Энэ бүхэнд төр хөрөнгө оруулж чадвал манай татварын байгууллага дэлхийн жишигт хүрнэ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.
Шинэ он гарсаар ам.долларын ханш, бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хий хөөрөгдөл олон түмний “халаасыг суйлж”, МҮЭХ тэмцэл хийж Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсний үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан. Гурван талт Үндэсний хорооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ойрын үед авч хэрэгжүүлэх саналдаа “ЖДҮ, бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, бага дунд орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдох орлогын босгыг өсгөх” гэх мэт татвартай холбоотой тодорхой заалтыг оруулжээ. Мөн шатахууны үнийг барихын тулд өмнө нь импортын татварыг тэглэсэн, одоо НӨАТ-ыг л тэглэхээс өөр гарц байхгүй гэсэн мэдээллийг ч албаны хүмүүс хэлж байгаа.Татвар гал унтраах “зэвсэг” үү, “бага орлоготой иргэдээсээ татвар авахаа болино” хэмээн хошгируулчихаад, нийт экспортын 40 гаруй хувийг эзлэх болсон ард түмний өмч, түүхий нүүрсэнд экспортын татвар ногдуулах хуулийн төслийг эрхэм гишүүд буцихлаа. Энэ зөв үү” гээд татвартай холбоотой олон асуулт хэн нэгнээс хариу нэхсээр...Энэ удаа Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөртэй ярилцлаа. 1982 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр Ой модны АҮ-ийн яам, Хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Засгийн газарт ажиллаж байгаад нэг жилийн өмнөөс энэ албыг хаших болжээ.
-Бодлого алга. Монгол улс нефть, мах, гурил байхад л бараг болдог жижиг хэрэглээтэй улс. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнээ дандаа ченжээс авч байна. Тэд дуулианаар үнийг хөөрөгдөөд байна. Ялангуяа махны хувьд аймаг бүр мах комбинаттай, сүлжээ дэлгүүр нь байна шүү дээ. Гэтэл ченжүүдээс л махаа аваад байна.
-Татвар бол зохицуулах үүрэгтэй. Монгол банкинд алт их байх тутам валютын нөөцийг өсгөх боломжтой. Энэ бол зөв бодлого. НӨАТ аваад ирэхээр алтыг нууцаар гадагш гаргах явдал ихэснэ. Иймд алтан дээр улс онцгой хараа, хяналт тавих хэрэгтэй. Тушаадаг газар нь ганц Монгол банк байхаар зохицуулах хэрэгтэй.
-Нийт 1800-аад ажиллагчдын 1500 нь татварын улсын байцаагч. Дундаж цалин 390 орчим мянган төгрөг. Ямар нэг нэмэгдэл байхгүй. 2012 оноос үр дүнгийн шагнал гээд 30 хувийг өгдөг журам хэрэгжиж эхэлж байна. Өөр юу ч алга. Мөнгө цуглуулж, төсөв бүрдүүлдэг татварын ажиллагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Зарим хүмүүс “Та нар ажлаа хийж байгаа мөртлөө юун нэмэгдэл цалин гэж” гэдэг. Тэгвэл Авилгатай тэмцэх газрын ажилтнуудын дундаж цалин гурав, дөрөв дахин илүү байдаг. “Шударга ажилла” гэж өгч байгаа гэдэг. Тэгэхээр татварынхныг шудрага бус ажил гээд цалингий нь бага байлгаад байгаа юм уу. Гааль, татвар гээд төсөв бүрдүүлдэг байгууллагуудын цалинг өндөр тогтоомоор байна. Бусад оронд ч тийм жишигтэй шүү дээ.Ялангуяа ямар ч хүн төлбөрөө инээж хийдэггүй, төвөгшөөдөг. “Миний татварыг ирээд авчихлаа. Сайн шүү” гэж хэлдэг хүн нэг ч байхгүй. Тийм учраас төр засаг нь татвар бүрдүүлдэг хүмүүсээ маш сайн анхаарч байх ёстой. Нийгмийн баталгааг нь хангаж, цалин хөлсийг нь хангалттай өгөх хэрэгтэй.2012 онд бараг гурван их наяд төгрөгийг цуглуулна. 2010 онд 1.5 их наяд, 2011 онд 2.1 их наяд төгрөг цуглуулж байсан. Энэ маань эдийн засгийн бааз суурь өргөжиж, татвар төлөх нийгмийн сэтгэл зүй хэвшиж байгаа гээд олон зүйлийн үр дүн. Гэхдээ манай татварын байцаагч нарын уйгагүй хөдөлмөр чухал үүрэгтэй. Иймд татварын байгууллагад оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг сайн хийх хэрэгтэй байна.
-Сайн тооцоо хийх ёстой. Дэмжих компани, дэмжих хүнээ дэмжих ёстой. Энэ нь хэн гэхээр ирээдүйд өсөлтийг бий болгох үйлдвэрлэл, тэнд ажиллаж байгаа хүмүүс. Үүнд таван нүүдлийн цаадахыг харж хандах хэрэгтэй. Хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг тулга тойрч нэг жилийн хэмжээнд харж болохгүй.Ер нь хуулийг ялангуяа эдийн засгийн хуулийг татварын хуультайгаа яаж зохицож байгааг харж байгаа юм алга. Жишээ нь, Чөлөөт бүсийн хуульд маш олон татварын хөнгөлөлт байдаг. Гэтэл татварын хуульд нь байдаггүй. Чөлөөт бүсийн хуулийг 2002 оны үед гаргасан, татварын хуулийн шинэчлэлийг 2007 онд хийсэн байх жишээтэй. Хууль тогтоох байгууллага үүн дээр тогтож ажиллах хэрэгтэй байна. Өөр гарц байхгүй.
-Гол нь хууль баталдаг 76 л сайн ажиллах хэрэгтэй. Монгол улсынхаа хууль эрх зүйн орчинг сайн болгоод өгөөч ээ. Ингэвэл монголчуудын амьдрал дээшилж гэрэл гэгээтэй болно. Манайд нэг хууль баталдаг, нөгөө хуультайгаа зөрчилддөг. Хуулийн хоорондын уялдаа, логик холбоо байдаггүй. Ялангуяа, эдийн засгийн холбогдолтой хуулийг заавал татварын хуультайгаа зэрэгцүүлж байгаад тэнд орсон зүйл заалт хэр нийцэж байгааг харах хэрэгтэй.
Шинэ он гарсаар ам.долларын ханш, бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хий хөөрөгдөл олон түмний “халаасыг суйлж”, МҮЭХ тэмцэл хийж Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсний үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан. Гурван талт Үндэсний хорооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ойрын үед авч хэрэгжүүлэх саналдаа “ЖДҮ, бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, бага дунд орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-ын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдох орлогын босгыг өсгөх” гэх мэт татвартай холбоотой тодорхой заалтыг оруулжээ. Мөн шатахууны үнийг барихын тулд өмнө нь импортын татварыг тэглэсэн, одоо НӨАТ-ыг л тэглэхээс өөр гарц байхгүй гэсэн мэдээллийг ч албаны хүмүүс хэлж байгаа.Татвар гал унтраах “зэвсэг” үү, “бага орлоготой иргэдээсээ татвар авахаа болино” хэмээн хошгируулчихаад, нийт экспортын 40 гаруй хувийг эзлэх болсон ард түмний өмч, түүхий нүүрсэнд экспортын татвар ногдуулах хуулийн төслийг эрхэм гишүүд буцихлаа. Энэ зөв үү” гээд татвартай холбоотой олон асуулт хэн нэгнээс хариу нэхсээр...Энэ удаа Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөртэй ярилцлаа. 1982 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр Ой модны АҮ-ийн яам, Хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Засгийн газарт ажиллаж байгаад нэг жилийн өмнөөс энэ албыг хаших болжээ.
-Шатахууны үнэ бууруулахад НӨАТ–ыг чөлөөлөхөөс өөр арга байхгүй гээд байна. Татвар ер нь болохгүй бүхнийг зохицуулах л “зэвсэг” юм аа даа?
-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бол эдийн засгийн өсөлт, ард түмний амьдралыг дэмжиж буй гол аргын нэг л дээ. Гэхдээ монголчууд татвар төлдөггүй ард түмэн болчих вий дээ. Бидний байгуулж буй зах зээлийн эдийн засгийн нийгэм татвар дээр тогтдог. Манайх бензин, шатахуун дээр төрийн зохицуулалтаа буруу хийгээд байна. Асуудлыг шийдэхэд орох ёстой байгууллагууд нь байдаггүй, хэдэн нефть импортлогчдоо л тэдэн төгрөгөөр зар гээд байна. Банк яагаад ажиллахгүй байна. Улсын төсвийн улсын валютын нөөц хаашаа яваад байна. Арилжааны банкинд 400-500 сая ам.доллар өгчихсөн байдаг. Ханш хямд байгаа үед нь аваад үнэтэй зараад байгаа юм биш биз. Монгол банкнаас арилжааны банкууд, арилжааны банкуудаас ченжүүдэд очиж олон хувиар өссөн валютаар шатахуун авахаар үнэ өснө шүү дээ. Нефть ассоциацын даргын хэлснээр “Бид шатахуунаа 2010 онд 12.7 центээр худалдаж байсан. Одоо ч энэ л үнээр худалдаж байгаа. Харин ам.долларын ханш 1250 иас 1450 болчихлоо” гэсэн. Тэд ашгийн төлөө ажилладаг учир буруутгах аргагүй.Харин манайд шударга өрсөлдөөн алга. Бодлого, төсөв, мөнгө, шударга өрсөлдөөн гэсэн зах зээлийн дөрвөн тулгуур байдаг. Монгол улсын эдийн засаг 20 жил гурван хөлтэй л явлаа. Болсон болоогүй бодлого, төсөв, бага ч гэсэн мөнгө нь байна. Харин шударга өрсөлдөөн алга. 20 жилд махныхаа л сүлжээг байгуулчихаж чадаагүй, нэг захын эзэнд үнийг нь бариулчихаад байна. Тэнд шатахуун нэмэгдэхэд энд мах нэмэгддэг байж болохгүй шүү дээ. Нефть бүтээгдэхүүний үнэ зохицуулдаг комиссын шийдвэр гээд “тэдээр зар” гэдэг, алдагдалтай болоод ирэхээр нь үнийг нь нэмээд дахиад нэг үнэ хэлж өгдөг. Үүний оронд долларыг нэг ханшинд бариад өрсөлдөөн бий болговол бүтээгдэхүүнээ зарахын тулд хямдарна шүү дээ.-Шударга өрсөлдөөний тухай хууль, хянан зохицуулах газар гээд л байгаа шүү дээ. Шударга өрсөлдөөнийг бий болгодоггүй шалтгаан нь юу байна вэ?
-Бодлого алга. Монгол улс нефть, мах, гурил байхад л бараг болдог жижиг хэрэглээтэй улс. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнээ дандаа ченжээс авч байна. Тэд дуулианаар үнийг хөөрөгдөөд байна. Ялангуяа махны хувьд аймаг бүр мах комбинаттай, сүлжээ дэлгүүр нь байна шүү дээ. Гэтэл ченжүүдээс л махаа аваад байна.
-Ченжүүдээс татвараа авч чаддаг уу?
Ченжүүдийн орлогыг нь тэр бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ гээд бага татвар авч байна. Тэд дүйвээнээр их мөнгө олж байгаа улсууд. Гэтэл татварыг нь авах хууль эрх зүйн орчин нь алга. Хутга барисан махны ченжийн хажууд “За хэдэн кг мах зарав” гээд зогсох татварын байцаагч алга. Мөнгөтэй нэг нь ченжээс хэдэн төгрөгөөр ч хамаагүй махаа авдаг. Ард түмэн сүлжээ дэлгүүрээс савалгаатай, үнийг нь тавьчихсан махаа авдаг болох боломж байна.-Таварын хуульд оруулж буй өөрчлөлтөд Та бүхний санал хэр тусдаг вэ?
-Уг нь татварын бодлогын асуудлыг Сангийн хариуцдаг. Гэхдээ бид зүгээр суухгүй бодлогын саналаа гаргаад явуулдаг. Юуны өмнө татварын хууль бусад хуулиудын нэгдлийг хангамаар байна. Тухайлбал, манай хуулиар бид банкнаас дансны мэдээлэл авах эрхтэй. Гэтэл арилжааны банкны хуульд байхгүй. Тэд “манай суурь хуульд байхгүй”гээд татвар төлөгчдийн дансны мэдээллийг өгдөггүй.-Татварынхаа тайлангаар дамжуулаад л дансны бүх мэдээлэл нь ил байдаг юм биш үү?
-Татварынхаа тайлангаа үнэн зөв тайлагнадаг тийм ухамсартай хүн ховор байна. Нөгөө л татвараа төлдөг хэдэн компани. Бусад нь хувийнхаа нэр дээр данстай, компани дээрээ нууц данс нээчихсэн, түүгээрээ ажил үйлчилгээгээ явуулдаг. Татвар төлдөггүй далд эдийн засаг их байна.-2008 оны сонгуулийн өмнө татварын өршөөлийн хуулиар 4.0 их наяд төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Тэр үр дүнгээ өгсөн үү?
-Зарим чиглэлд өгсөн. 4.0 их наяд төгрөгийг ил болгосон нь 2010 оны жилийн төсөвтэй бараг тэнцүү тоо. Гэтэл одоо ч татвараас нуух явдал байна. Бүртгэл байдаггүй, компани биш, хувиараа бизнес хийдэг. Долоон тэрбум төгрөгийн эргэлттэй бизнес хийдэг хүн гаалийн мэдээгээр байна шүү дээ. Аж ахуйн нэгжийн татвараас зугатаад компани байгуулдаггүй. Үүнийг бид судалгаагаараа гаргасан. Хоёрдугаарт, манайх гадаад худалдааны зохицуулалтын хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. 20 жил гадаад худалдааны хуульгүй явлаа. Гадаад худалдааны 40 шахам хувь нь хувь хүний нэр дээр явдаг болчихсон. Энэ хуулийн гол концепци нь “экспорт, импортын худалдааг хуулийн этгээд хийнэ” гэж байх ёстой. Монголд “Майцэцэгийн 200 айлын орон сууц”, “Доржийн 500 айлын орон сууц” гэж байгаа шүү дээ. Хүний нэрээр байх нь ч яахав. Гэтэл болзошгүй аюул осол гарч, хариуцлага тооцох бол яах вэ. Тэгэхээр гадаад худалдаа, томоохон бүтээн байгуулалтыг компани хийдэг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байхгүй бол болохгүй нь. Ардчиллын бидэнд олгосон боломжийг цөөхөн хүмүүс буруу ашиглаж, 10-аад тэрбум төгрөгийг худалдаа хийж байгаа мөртлөө татвар төлөхгүй байна. Манайхаас өөр хаана ч ийм зүйл байхгүй шүү дээ.-Саяхан УИХ-аас нүүрсэнд экспортын татвар ногдуулна гэснийг дэмжсэнгүй.
- Судалгаа, тооцоо, тогтоох гэж байгаа татварын хэмжээ нь ч буруу байсан юм уу. Процедурын л асуудал байсан байх. Экспортын татвар гэж тогтоох нь бас тийм ч оновчтой биш. Яагаад гэвэл Монгол улс Үндэсний хөгжлийн цогц бодлогодоо “экспортыг дэмжих чиглэлтэй” гээд тусгачихсан. Дэлхийн улс орнууд ч тэгээд наашаа их хандаж байгаа. Тэгэхээр экспортын татвар биш экологийн татвар гэх нь илүү оновчтой. Нүүрсийг олборлохын тулд газрыг нь ухаж, шороо тоос бэлчээрийг бүрхэж, ан амьтдын тоо цөөрч, гол мөрөн, булаг, шанд ширгэж байна. Бидний олж байгаа орлогоос хэдэн 100 дахин хөрөнгө оруулахыг байгаль экологи шаардаад байна. Эвдсэн сүйтгэснээ бүтээн босгож, ухсан нүхээ булж мод тарих хөрөнгөө татвараар авах хэрэгтэй. Дэлхийн чиг хандлага экологийн татварыг гаргаж ирж байгаа. Манай улсын хувьд томоохон татвар төлөгчдийн төлдөг 25 хувийг бас бага гэж үзэж болохгүй. Дэлхийн дундаж 25-30 хувь байгаа.Харин УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдын хэлсэн “Ялгавартай татвар тогтооё, ард түмний баялгийг эзэмшиж, уул уурхай эрхэлж байгаа хүмүүсээс өндөр татвар авъя, үнэхээр бор зүрхээрээ явж байгаа, баялагтай харьцахгүй байгаа бусад салбарууд, өсөлт бий болгох, өрсөлдөх чадварыг бий болгож байгаагаа дэмжье” гэж хэлсэн. Хоёрдугаар сарын 7-нд Төрийн ордонд ЖДҮ эрхлэгч 1000 хүн чуулна. Энэ үеэр тодорхой асуудал ярина.-Борлуулсан талханд НӨАТ ногдуулж байгаа мөртлөө алтанд “0” байна гэсэн шүүмжлэл бий.-Татвар бол зохицуулах үүрэгтэй. Монгол банкинд алт их байх тутам валютын нөөцийг өсгөх боломжтой. Энэ бол зөв бодлого. НӨАТ аваад ирэхээр алтыг нууцаар гадагш гаргах явдал ихэснэ. Иймд алтан дээр улс онцгой хараа, хяналт тавих хэрэгтэй. Тушаадаг газар нь ганц Монгол банк байхаар зохицуулах хэрэгтэй.
-Далд эдийн засгийг ил болгоход НӨАТ-ыг босгогүй болгоё, эцсийн хэрэглэгчдэд төлсөн НӨАТ-ынх нь талыг буцаан олгодог болъё гэсэн санал байдаг. Энэ боломжтой юу?
-Далд эдийн засгийн ил болгох чиглэлээр манай шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэг бүх түвшний байгууллагууд нэг бодол санал, зорилготой ажилламаар байна. Нэг хэсэг хүмүүс далд эдийн засгийг ил болгоно гэхэд нэг хэсэг нь санаа зовохгүй, тэр бүү хэл далд эдийн засгийг ил болгоод түүнээсээ ашиг хонжоо олох зорилготой юм шиг санадаг ч хүмүүс байна. Далд эдийн засгийг жил бүр хумиж явахгүй бол Африк шиг л болно. Ер нь далд эдийн засаг сайн, муу хоёр талтай. Сайн нь ажлын байр бий болгоод хүн ажиллуулаад, мөнгө өгч байгаа нь. Муу тал нь эдийн засгийн өсөлтийг байнга хойш татаж байдаг. Манай татварын байгууллагын хувьд эрсдэлийн удирдлагын систем нэвтрүүлээд ажиллаж байгаа. Ноцтой тоо баримтуудыг гаргаж байгаа.-Далд эдийн засгийг ил болгоход татвартай холбоотой ямар ажлыг нэн түрүүнд хиймээр байгаа вэ?
-Одоо байгаа хууль эрх зүйн хүрээндээ судалгаа, тооцоог хамгийн түрүүнд гаргаж бүртгэлийг хийх ёстой. Хаана бүртгэлтэй, хаана бүртгэлгүй бизнес байна. Хаана, татвараа нууж байна, хаана татварын орлого эргэлдээд байна. Энэ бүхний учир шалтгааныг олох хэрэгтэй. Би энэ албыг аваад жил болж байна. Энэ хугацаанд судалгаа хийгээд дуусч байна. Энэ бол сар, улиралд хийчихдэг ажил биш. Монголын бүх бизнесийн салбарт далд эдийн засаг байгааг судалгааны дүн харуулж байгаа. Ажиглалт, бодит байдлаар, байгууллагуудаас мэдээлэл авах гээд олон хүний хүч, цаг зарсан ажил. Аргачлалуудаа гаргаад мэдээллийн технологийн программ хангамжийг нэвтрүүлээд гүйцэд биш ч гэсэн уул уурхай, барилга гээд гол гол салбар дээр гаргачихсан. Жижиглэн худалдаанд ч байна. Судалгаагаа сайн хийж, энэ дагуу хяналт, шалгалтаа ч хийж эхэлсэн. Үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн жил гэхэд богино хугацаанд нэг тэрбум орчим төгрөгийг төсөвт нэмж оруулсан. Энэ жилийн хувьд 10-100 дахин их татвар оруулах зорилт тавиж байна. Өөрөөр хэлбэл, 100 орчим тэрбум төгрөгийг нэмж оруулах ийм боломжийг бид олж харчихаад байна.-Татвар хамгийн их сонирхлын зөрчил дагуулдаг. Улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөлөл, эрсдэл гээд байдаг л байх даа?
-Нэгэнт бид Монгол улсынхаа төрийг төлөөлөөд өвдөж байгаа хүний төлөө, сурах гэж байгаа хүүхдийн төлөө, өндөр настны төлөө ажиллаж байгаа учраас айх зүйл байхгүй. Чөлөөтэй ажлаа хийх боломж байгаа. Гол нь Монголын төр татварын байгууллагаа сайн харж үзэж, анхаарал тавиж, татварын байгууллагынхаа бааз суурийг сайжруулахад их анхаармаар байна. Өнөөгийн байдлаар нэг дүүргээс бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, нэг хоёр жил ажиллаад л нүүдэг. Сүхбаатар дүүрэг гэхэд жилдээ 500-аад сая төгрөгийн түрээс төлж, татвар төлөгчийнхөө байранд ажиллаж байна гэх жишээтэй. Хан-Уул дүүрэг байргүй, Баянзүрх дүүргийн байр 60 жил болчихсон. Баянголынх ТӨХ-той яриад хоёр жилийн хугацаатай гаалийн байранд орсон байх жишээтэй. Ер нь 20 жилд татварын бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр ажил хийгээгүй. Өгч байгаа хөрөнгө оруулалт нь жилд 400-500 сая төгрөг. Түүгээр нь хөдөө орон нутагт нэг жижиг өргөтгөл хийгээд л дуусчихдаг. Орчин үеийн техник, комьпютер, программ хангамж авах гэхээр санхүүгийн эх үүсвэр байдаггүй. 2012 оноос Засгийн газар анхаарч 7.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Урд жилүүдтэй харьцуулахад сайн тоо. Гэхдээ бидний наад захын хэрэгцээний талд нь ч хүрэхгүй хөрөнгө. Татварын байгууллагаа сайн бэхжүүлж, чадварлаг боловсон хүчин ажиллуулж байж Монгол улс өөрөө мөнгөтэй болно.-Танай байгууллагад нийт хэдэн хүн, ямархуу цалин хөлстэй ажилладаг вэ?
-Нийт 1800-аад ажиллагчдын 1500 нь татварын улсын байцаагч. Дундаж цалин 390 орчим мянган төгрөг. Ямар нэг нэмэгдэл байхгүй. 2012 оноос үр дүнгийн шагнал гээд 30 хувийг өгдөг журам хэрэгжиж эхэлж байна. Өөр юу ч алга. Мөнгө цуглуулж, төсөв бүрдүүлдэг татварын ажиллагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Зарим хүмүүс “Та нар ажлаа хийж байгаа мөртлөө юун нэмэгдэл цалин гэж” гэдэг. Тэгвэл Авилгатай тэмцэх газрын ажилтнуудын дундаж цалин гурав, дөрөв дахин илүү байдаг. “Шударга ажилла” гэж өгч байгаа гэдэг. Тэгэхээр татварынхныг шудрага бус ажил гээд цалингий нь бага байлгаад байгаа юм уу. Гааль, татвар гээд төсөв бүрдүүлдэг байгууллагуудын цалинг өндөр тогтоомоор байна. Бусад оронд ч тийм жишигтэй шүү дээ.Ялангуяа ямар ч хүн төлбөрөө инээж хийдэггүй, төвөгшөөдөг. “Миний татварыг ирээд авчихлаа. Сайн шүү” гэж хэлдэг хүн нэг ч байхгүй. Тийм учраас төр засаг нь татвар бүрдүүлдэг хүмүүсээ маш сайн анхаарч байх ёстой. Нийгмийн баталгааг нь хангаж, цалин хөлсийг нь хангалттай өгөх хэрэгтэй.2012 онд бараг гурван их наяд төгрөгийг цуглуулна. 2010 онд 1.5 их наяд, 2011 онд 2.1 их наяд төгрөг цуглуулж байсан. Энэ маань эдийн засгийн бааз суурь өргөжиж, татвар төлөх нийгмийн сэтгэл зүй хэвшиж байгаа гээд олон зүйлийн үр дүн. Гэхдээ манай татварын байцаагч нарын уйгагүй хөдөлмөр чухал үүрэгтэй. Иймд татварын байгууллагад оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг сайн хийх хэрэгтэй байна.
-ЖДҮ эрхлэгч, бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлнө гэж байгаа. Энэ нийт татварын орлогод нэг их жин дарахгүй тоо юу?
-Монгол улсын төсвийн 85-н хувийг 331 аж ахуйн нэгж бүрдүүлж байгаа. Татвар төлөх ёстой бүртгэлтэй 65.0 мянган аж ахуйн нэгж байна. Татварын 15-н хувийг эдгээр байгууллага хийж байна. Иймд ЖДҮ эрхэлж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд эдийн засагт нэг их нөлөөлөөд байх нь бага. Гол асуудал нь татвар төлөх нийгмийн сэтгэл зүй гэж байх ёстой. Хэтэрхий их хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлээд татвар төлдөггүй тийм нийгмийн сэтгэл зүй бий болчих вий дээ. Энэ бол бүр их аюултай. Ирээдүйн хүчирхэг Монголыг цогцлоон хөгжүүлэхэд татварын маш сайн менежментийг хийх хэрэгтэй. Том бизнес эрхэлж байгаагаас нь ихийг авдаг, үнэхээр төрөөс харж үзээд ирээдүйд өсөлт бий болгоно, хэрэгтэй брэнд бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрүүддээ татварын хөнгөлөлт, хугацааг нь хойшлуулах ийм системүүдийг сайн хийх ёстой.-Энэ менежментийг хэн хийх ёстой вэ?
-Манай бодлого Сангийн яаманд явдаг. Гэхдээ бид бодлогоо гаргаад яамандаа өгдөг. Дан ганц яам, манай газрын асуудал биш. Засгийн газар, их хурал өөрөөр хэлбэл, төрийн эрх барих хууль тогтоодог эрхэм түшээд онцгой анхаарах хэрэгтэй байна. Татвар гэхээр хэдэн хүн хурааж авч байгаа юм шиг, тэгсэн хэрнээ түүгээр нь амьдардаг, муу хэлээд яваад байдаг хүн олон байна.-МҮЭХ-ноос “600 мянган төгрөг хүртэл цалинтай хүний ХАОАТ-ыг чөлөөлөх” гэсэн тодорхой саналыг тавиж байсан. Энэ боломжтой юу?
-Сайн тооцоо хийх ёстой. Дэмжих компани, дэмжих хүнээ дэмжих ёстой. Энэ нь хэн гэхээр ирээдүйд өсөлтийг бий болгох үйлдвэрлэл, тэнд ажиллаж байгаа хүмүүс. Үүнд таван нүүдлийн цаадахыг харж хандах хэрэгтэй. Хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг тулга тойрч нэг жилийн хэмжээнд харж болохгүй.Ер нь хуулийг ялангуяа эдийн засгийн хуулийг татварын хуультайгаа яаж зохицож байгааг харж байгаа юм алга. Жишээ нь, Чөлөөт бүсийн хуульд маш олон татварын хөнгөлөлт байдаг. Гэтэл татварын хуульд нь байдаггүй. Чөлөөт бүсийн хуулийг 2002 оны үед гаргасан, татварын хуулийн шинэчлэлийг 2007 онд хийсэн байх жишээтэй. Хууль тогтоох байгууллага үүн дээр тогтож ажиллах хэрэгтэй байна. Өөр гарц байхгүй.
-Хууль зүйн яам сайн ажиллах ёстой гэсэн үг үү?
-Гол нь хууль баталдаг 76 л сайн ажиллах хэрэгтэй. Монгол улсынхаа хууль эрх зүйн орчинг сайн болгоод өгөөч ээ. Ингэвэл монголчуудын амьдрал дээшилж гэрэл гэгээтэй болно. Манайд нэг хууль баталдаг, нөгөө хуультайгаа зөрчилддөг. Хуулийн хоорондын уялдаа, логик холбоо байдаггүй. Ялангуяа, эдийн засгийн холбогдолтой хуулийг заавал татварын хуультайгаа зэрэгцүүлж байгаад тэнд орсон зүйл заалт хэр нийцэж байгааг харах хэрэгтэй.
-Ард түмэн 76-г мөнгөөр нь биш хуулийн мэдлэгээр нь сонгох хэрэгтэй гэх гээд байна аа даа?
-Тийм, манай нутаг, миний хамаатан гэж сонгож болохгүй. Ингэж сонгосныхоо горыг үзэж байна. Монголын улс төрд маш том шинэчлэл хийх хэрэгтэй.-Татварын байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд ард түмний амьдрал ядуу байгаа ийм нөхцөлд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрхэн зөв хийх санал байна вэ?
-Эрхэлж байгаа бизнесийг нь хөл дээрээ зогстол, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын хойшлуулалтыг ашиглах хэрэгтэй. Хөл дээрээ зогсоод хуримтлал бий болгоод ирэхээр татвараа авдгаараа л улс авах ёстой. Манай татварын хуулийн концепциор татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж өгдөг. Өөрөө тодорхойлж өгснийг нь бид авдаг. Тэгээд энэ зөв үү, буруу байна уу гэдгийг бид хянаж шалгадаг. Бусад зарим оронд, тухайлбал АНУ-д орлогоо нуух юм бол бүх зүйлийг нь хураагаад авчихдаг хууль байх жишээтэй. Хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлэхдээ “татвар заавал төлөх ёстой” гэдгийг хүний толгойд оруулах ажлаа зэрэг авч явах ёстой.Миний бодлоор уул уурхайн томоохон төслөөс ард түмний баялгийг шууд гадагш гаргаж байгаа компаниудын татварыг сайн авах, мэдлэгт суурилсан, оюуны өндөр багтаамжтай бүтээмжтэй өндөр технологийн үйлдвэрлэлд дээрх хөнгөлөлтийг өгөх нь зүйтэй гэж үздэг.Тэгэхээр татварын бааз суурийг нэмэгдүүлэх бас нэг арга зам бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Хүн болгон ажилтай бол амьдрал нь дээшилнэ, буцаад улсад ХАОАТ төлдөг. Бусад орны туршлагаас харахад татварын бүтцэд ХАОАТ хамгийн их хувийг эзэлдэг. Манай хувьд төсөв бага учир 20 орчим хувь байгаа. Тийм учир эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмждэг нэг гол үндсэн арга бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгож байгаа, хангалттай сайн цалин олгож байгаа, НД, ашгийн татвараа төлж байгаа ажил олгогчдод хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, хөнгөлттэй зээл олгодог, татварын хугацааг хойшлуулдаг байх хэрэгтэй.Хоёрдугаарт, дотоод болон гадаад хөрөнгө оруулалтыг сайн дэмжих. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 17.0 хувь байсан нь Энержи ресурс, Таван толгойн бүтээн байгуулалттай л холбоотой. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд онцгой анхаарах.Гуравдугаарт, одоо байгаа үйлдвэрлэл, технологийнхоо бүтээмжийг дээшлүүлэх, үр ашгаа дээшлүүлж байгаа ийм бизнес эрхлэгчдээ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах ёстой. Татвар хэр зэрэг их хурааж авч чадаж байна тэр хэмжээгээр улс орон хөгжинө. Татварын маш сайн менежментийг бий болгож, манай байгууллагад хэрэг бүртгэдэг эрхийг нь өгмөөр байна. Ямар ч байгууллагаас мэдээллийг нь авч чаддаг эрх зүйн орчинг бий болгомоор байна.Дөрөвдүгээрт, татварын байгууллагад оюуны болон техник технологийн ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж орчин үеийн программ хангамжийг авах хэрэгтэй.-Сүүлийн үед татварын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлуудыг голдуу гадны төслөөр хийгээд байна уу?
-Монголын татварын байгууллагыг дунд хугацаанд буюу 2011-2015 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ хүрээнд давын өмнө шаардлагатай 55.0 тэрбум төгрөг байгаа. Энэ хөтөлбөрөө бид инновацийн хөтөлбөртэйгээ хамтатгаад хийчихсэн. Технологи худалдаж авах, аймаг нийслэлийн ажилтнуудтайгаа шууд холбогдох нөхцлийг бүрдүүлэх. Татварын 10 гаруй гол хуулийн хүрээнд олон улсад хийчихсэн программ хангамжийг авмаар байна. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар гурвыг нь авсан байгаа. Мөн өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээг бий болгох шаардлагатай. Энэ бүхэнд төр хөрөнгө оруулж чадвал манай татварын байгууллага дэлхийн жишигт хүрнэ.Эх сурвалж
mta.mn
mta.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Д.Дагвадорж МАХН-ыг санхүүжүүлдэг үү | Луу жил ард иргэдэд амар амгаланг авчирна |
|---|


