5 сарын 24

ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО

Уншсан: 1194 И-мэйл Хэвлэх PDF
Цөмийн энергийн газраас ОХУ-ын Дубна дахь “Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөв-эгэл бөөмсийн физикээс нанотехнологи хүртэл” сэдэвт олон улсын хурлыг энэ оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар цөмийн энергийн хөгжлийн хэтийн төлөв, Монгол улсад судалж, ашиглаж буй өнөөгийн байдал, хэтийн төлөв, цөмийн физикийн судалгааны чиглэл, ураны хүдрийг боловсруулах, баяжуулах асуудал, цөмийн физикийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нанотехнологийн боловсрол, судалгаа, хөгжил болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй /ЦШНИ/ хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг олон асуудлаар эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд илтгэл тавьж санал солилцоно.Олон улсын хуралд ОХУ-ын ЦШНИ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор М.Г.Иткис, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Н.А.Русакович тэргүүтэй эрдэмтэд болон ОХУ-ын Эрхүү хотын Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож илтгэл тавих бөгөөд манай талаас Цөмийн энергийн газар, ШУА, ШУТСан, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид оролцоно. НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА:2010 оны 5 дугаар сарын 31-ний 14 цагт Монгол Улсын Их Сургуулийн дугуй танхимд болно.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах