Дэлхийд танигдсан банкир
Тэрбээр Монгол Улсын толгой эдийн засагч, шилдэг банкируудын нэг. Улсын банкны ерөнхий хорооны гадаад харилцааны эдийн засагчаас Монгол банкны ерөнхийлөгч хүртлээ банк, санхүүгийн салбарт тууштай хүчин зүтгэж, банкны салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Мөн 1987-1990 онд Москва хотын Олон улсын банкинд ахлах зөвлөх, дилер, 1998-2000 онд New York хотын капитал маркет трейдерийн албыг хашиж байсан нь монголын төдийгүй дэлхийд танигдсан банкир болохыг нь тодотгож өгсөн юм. Мөн тэрбээр 1983-1987 онд Улсын банкны ерөнхий хорооны гадаад харилцааны референт, 1992-1993 онд ХОШТ банкинд нэгдүгээр орлогч захирал, 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.О.Чулуунбат УИХ-ын 2008 оны сонгуулиар Сэлэнгэ аймгийн сонгуулийн тойргоос УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын Төсвийн Байнгын хороо , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн мөн УИХ дахь Монгол-Австрали, Монгол-Австри, Монгол-Америк, Монгол-Бразил, Монгол-Испанийн парламентын бүлгийн гишүүн.
Санхүү-Банкны тэргүүний ажилтан , БНМАУ-ын Спортын мастер цолтой.
Чөлөөт цагаараа ширээний теннис тоглох, хөөрөг цуглуулах, байгалийн үзэсгэлэнт газраар аялах сонирхолтой.



