УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.
Төр түшилцэн суугаа эрхмүүд эрх мэдлээ ашиглан ямар ч үндэслэлгүй мэдээллийг иргэдэд хүргэж, "Жаст" группийн нэр хүндийг унагасан хэмээн мэдэгдэл гаргав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Чулуунбат нар худал зүйлийг үнэн болтол ярьсан юм байх. Энэхүү үйлдэлд нь тус групп туйлаас харамсаж, мэдэгдлээрээ дамжуулан хариу цохилт өгчээ. Уг асуудлын талаар О.Чулуунбат гишүүнээс тодрууллаа.
-Худал зүйл мэдээлсэн талаар мэдэгдэл гарсан байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Би тэр мэдэгдлийг нь үзсэн. Хэнийх нь зөв болохыг тогтоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. "Жаст" групптэй холбоотой асуудлыг зөвхөн Байнгын хороогоор сонссон болоод өнгөрч болохгүй бөгөөд зайлшгүй тогтоол гаргах ёстой.Магадгүй хэлэлцүүлгээс шалтгаалан бүр чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах ч шаардлага гарч болзошгүй юм.
Яагаад гэвэл, хууль зөрчсөн болж магадгүй, нөгөөтэйгүүр шударга ёсонд нийцэхгүй. Мэдэгдэл дотор нь сонин, хачирхалтай үг байна билээ. Тиймээс авч хэлэлцэх хэрэгтэй.-Чухам ямар үг байсан гэж?
-Хулгайчийг бариарай гэж орилсон хүнийг хамгийн түрүүнд бариарай гэсэн утгатай юм уу даа. Жишээлбэл, бонд бол мөнгө биш, тус групп ганц ч төгрөг аваагүй хэмээж. Бид бонд гарган хөрөнгө босгож, төсвийн зардалд өгч байгаа. Энэ чинь мөнгө мөн биз дээ. Нэг ч төгрөг аваагүй этгээд эргэн төлөх гэрээ байгуулж, өрөө төлж байгааг юу гэж ойлгох вэ. Сохор зоос аваагүй юм бол яагаад өр төлөөд байна гэдэг хачирхалтай. Тэгэхээр ярьж буй зүйл нь авцалдахгүй л байна даа. Эсвэл зээл, бонд, санхүүгийн асуудлыг тэс ондоогоор ойлгодог юм болов уу гэсэн бодол төрж байна. Магадгүй хоёр өөрөөр ойлгох нь бий байх. Ийм зүйл байгаа учраас нэг ойлголттой болохын тулд хууль батлаад, дагаж мөрдүүлээд байгаа хэрэг. Тиймээс хуулийнхаа л дагуу ажиллах ёстой.-Таныг болон Н.Батбаяр гишүүнийг "хулгайч" гэж нэрлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих боллоо. Үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Миний бодоход ийм практик байгаагүй. Ардчилсан нийгэмд хэн нэгнийг яаж дуудах нь хувь хүний эрх. Гэхдээ энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж, буруу зөвийг нь тодруулах хэрэгтэй. Нээлттэй хэлэлцүүлэг явуулмаар юм шиг. Ерөнхийдөө энэ үйлдэл, гүйлгээ нь ил тод байгаагүйгээс өнөөдөр асуудал болчхоод байна. Харин одоо л ил гарч, нээлттэй боллоо.-Ер нь, хоёр гишүүн мэдээлэл хийснээс хойш л асуудал үүсчих шиг болсон. Буруутгасан нь харин ч зөв болж "Жаст"-ынхан сандарч мэдэгдэл гаргалаа гэсэн яриа байна?
-Би хувьдаа тус группыг нэг их буруутгасан хэрэг биш. Бүх компаниуд л өөрсдийн өр төлбөрөө дарахын тулд төсвөөс хөрөнгө авах хүсэлтэй гэхэд болно. Ийм маягаар санхүүжих нь хямдхан юм л даа. Тиймээс л төсвөөс мөнгө авах сонирхолтой байдаг нь нууц биш. Үүнийг хийхээр оролдож байгаа бөгөөд энэ бололцоог нээж өгсөн төрийн түшээд л гол буруутан. Тэд л хариуцлага хүлээх ёстой. Би тэр талаар л ярьж байгаа. Ер нь, компани болгоноос асуугаарай болж л өгвөл зээлээ төсвийн мөнгөөр бушуухан хаачих юмсан л гэсэн сонирхолтой яваа. Түшээд маань үүн дээр шударга байр суурьтай байх ёстой.-Тодруулбал?
-Өнөөдөр ард түмэн, татвар төлөгчдийн мөнгөөр л төсвийн хөрөнгө босдог. Ийм маягаар хөрөнгө босгочихсон хэрнээ хувийн компаниудад зарцуулах ёсгүй. Үүнд хатуу байр суурьтай байх нь чухал.Нийтлэлч
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| О.Чулуунбат:Би төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа ч үүнийг өөрчилж чадахгүй | О.Чулуунбат:Засгийн газрын бодлогыг 76 хуваадаг жишгийг өөрчлөх ёстой |
|---|



