Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай цөөн хором яр
-Монгол Улсын 2012 оны төсвийг түүхэндээ байгаагүй их мөнгөний хуваарилалттай, данхайсан төсөв гэх юм. Түүнчлэн, сонгуулийн жил болохоор их мөнгөний хуваарилалт оруулсан гэсэн мэдээлэл байна?
-МАН-ын бүлгийн хурал дээр Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын төсвийн тухай хуулийг танилцуулж байна. Гэхдээ ирэх оны төсвийн тухай хуулийг Засгийн газрын хурал дээр хэлэлцсэний дүнд, танилцуулж байгаа байх гэж би бодож байна. Монгол Улсын төсвийн орлого жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин энэ их мөнгийг бид зөв зарцуулах хэрэгтэй. Дан мөнгөн хэлбэрээр нь тараах эсвэл ямар ч ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд байдаг л төсөв байна. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Улс төрийн намуудын амлалт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цалинг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн. Тиймээс энэ жил цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр оруулж ирж байна.Цалинг ингэж автоматаар нэмэгдүүлж болохгүй.
Хэрвээ энэ тохиолдолд хувийн байгууллагуудыг хөлдөө чирж байна гэсэн үг. Хувийн байгууллагууд цалингаа нэмж чадахгүй ажилчдаа халж, улмаар цомхотгол хийнэ. Хувийн байгууллагад манай улсын хүн амын тэн хагас нь ажиллаж байна. Цомхотгол явагдах юм бол ажилгүйдэл, ядуурал нийгэмд улам бий болно. Түүнийхээ оронд 20-30 хувийг цомхотгоод цалингаа нэмэх хэрэгтэй. 20-30 хувийг төсвөөс гаргавал цалин 50 хувь нэмэгдэж болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтын нийт дүн 1.2 их наяд төгрөгөөр орж ирж байна. Энэ нь жилээс жилд өсөж байна. Гэвч ашигтай хөрөнгө оруулалт хийж байна уу гэдэгтэй үнэлж, дүгнэж өгөхгүй байна. Бусад оронд төсвийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол тусгай үнэлгээ, дүгнэлт хийсний дараа баталдаг. Манайхан тэгэхгүй байна.-Ирэх оны төсөвт зарим хөрөнгө оруулалтын асуудал тодорхой тусгагдаагүй нь шүүмжлэл дагуулаад байгаа гэж дуулсан?
-Би хөрөнгө оруулалт обектын талаар ярихаа болъё. Маш олон зүйл байгаа. Гэхдээ зарчмын хувьд сонсоход маш их үрэлгэн, зарлаган, ямар ч тооцоогүй, үр ашиггүй, захиргааны зардлыг нэмсэн төсөв байна. Одоогоос гурван жилийн өмнө Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэл хэмээх маш чухал улс төрийн баримт бичиг гаргасан. Үүнд 2012 онд төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэнэ гэсэн мэдэгдэл хийж байсан. Үүнийг гадаад, дотоодын зах зээл бизнесийнхэн харж байсан, Үр ашиггүй ширээ-ний ард суудаг хүмүүсийн цалинг нэмж, жинхэнэ халуун хүйтэн амьдрал дунд явдаг сая гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлөхүйц төсвийг гаргасан байна.-Энэ байдал манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Ирэх жил 2008 оных шиг эдийн засгийн хямрал болж магадгүй гэж дүгнэлт байгаа?
-Манай улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтад дэлхийн зах зээлийн байдал таатай эргэж байна. Дараа жил эдийн засгийн хямрал Европ, Америкаар боллоо гэхэд манай улсад нөлөөлөхгүй. Учир нь Хятад гэдэг том хүчээ авсан зах зээл байна. Үүнийг зогсоох нь тийм амархан зүйл биш. Хятад улс дотоодын хэрэглээндээ түшиглэсэн эдийн засагтай болж байгаа. Дотоодын хэрэглээ улам өсөн нэмэгдэж буй нь манайхаас маш их түүхий эд авна гэсэн үг. Харин ойр хавьд байгаа зах зээлдээ зөв менежмент хийхийн зэрэгцээ Хятадын зах зээлд зөв тоглолт хийж чадвал манай улсын эдийн засгийн өсөлт буурахгүй.-Ирэх оны төсвийг Монголбанкны бодлоготой нийцэхгүй, зөрчилдөөнтэй байна гэсэн. Хэрвээ энэ тохиолдолд хэрхэх ёстой вэ?
-Төрийн хоёр том санхүү мөнгөний байгууллага хоорондоо уялдаа холбоотой л ажиллах ёстой. Одоогийн байдлаар энэ хоёр байгууллагын уялдаа холбоо сулхан байна.-Манай улсын эдийн засгийн тогтолцоог жижиг гэдэг. Харин үүнийг том бодлогоор удирдах гээд байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар?
Харин жижиг эдийн засгийг амархан удирдаж болдог. Гэхдээ эдийн засгийг хэтэрхий жижгээр удирдаад байгаа юм биш үү. Ер нь эдийн засгийг макро төвшинд харах хэрэгтэй.-Ирэх оны төсвийг энэ хэвээр нь батлахыг хүссэн гишүүн олон байна. Энэ хэвээр батлагдвал яах вэ?
-Сонгуулийн жилийн төсөв учраас зарлаган батлагдаж байх шиг байна. Хэдийгээр би төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа ч үүнийг өөрчилж чадахгүй.
Нийтлэлч
Б.Пүрэвжав
Эх сурвалж
Монголын мэдээ
Б.Пүрэвжав
Эх сурвалж
Монголын мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| О.Чулуунбат: Шоронд орсон ч дуугүй болохгүй | О.Чулуунбат: Сохор зоос аваагүй юм бол эргэн төлөх гэрээ байгуулах уу |
|---|



