5 сарын 24
  • chuluunbat_o_01
  • chuluunbat_o_02
  • chuluunbat_o_03
  • chuluunbat_o_04
  • chuluunbat_o_05

О.Чулуунбат: Үр хүүхдийнхээ хамт торгуулиулахгүйн тулд нүгэлгүй амьдрах ёстой

Уншсан: 561 И-мэйл Хэвлэх PDF
Ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх хуультай. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг сонгуулийн үнэр ханхалсан данхагар төсөв гэж шүүмжлэх гишүүн олон байгаа. Ийм төсөв баталвал ямар үр дүнд хүрэх талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.
-2012 оны төсөв өмнөх онтой харьцуулахад хоёр дахин томорч халамжийг хавтгайруулсан, бэлэн мөнгө тараасан үрэлгэн төсөв болж байгаа гэх шүүмжлэл их байна. Мөнгөний бодлого барьж байсан, дэлхийн зах зээл дээр тоглож байдаг хүний хувьд та ямар үнэлгээ өгч байна?

-Энэ төсвийг  яах аргагүй сонгууль угтаж хийсэн. Үнэхээр их зарлагатай, үр ашгийг нь муу тооцсон төсөв болчихоод байна. Аль болохоор олон хүнд хүртээлтэй юм хийе, үр ашиггүй зардал гаргахгүй байхыг хичээе, хэмнэлт хийе гэсэн зорилготойгоор улс орнууд төсвөө хийж байна. Миний хувьд ч энэ санааг байнга илэрхийлдэг. Амьдрал дээрээ ч тийм бодлого баримталдаг хүн. Сайн хэмнэлт санхүүгийн маш сайн бодлого гэдэг. Өмнө нь манай төсөв жижигхэн хувин шиг байсан бол одоо хэдэн арван хувин нийлүүлсэн юм шиг том болж байна. Гэтэл тэндээс гарч байгаа мөнгө том цоргоор үр ашиггүй гоожиж байна. Сүүлийн үед хамгийн сайн төсвийн бодлого явуулсан улс орон  гээд бид жишээ болгоод яриад байдаг. Тэр улс орон чинь хамгийн сайн хэмнээд зөв бодлого явуулсан болохоор ингэж хөгжиж байна. Төсвөө танадаг ч гэсэн дэд бүтцэд хөрөнгө хаяж байх нь зөв. Гэхдээ тэр мөнгө ч гэсэн эргэн төлөгдөх зарчмаар хийгдэж байна. Манай улс гэсэн дэд бүтцэд мөнгө гаргаад хийвэл монголчуудад бүгдэд нь хүртээмжтэй, ашигтай. Даанч харамсалтай нь дэндүү үрэлгэн төсөв орж ирсэн. Энэ чигээрээ батлагдах байх. Нэг боломж, жилийг алдаж байна гэсэн үг.

-Та дэлхийн зах зээл дээр тоглодог хүн. Таны бодлоор энэ жил маш их өсөлттэй, боломжийн жил болж өнгөрсөн. Ирэх жилүүдэд ийм боломж, тааламжтай байдал ажиглагдаж байна уу?

-Би дэлхийн зах зээлийн прогнозыг байнга ажиглаж байгаа. Дэлхийн эдийн засагт хөрөнгө оруулагдаг 20 орчим банк бүгд эдийн засгийн прогнозыг хийж байна. Тэдний гаргасан прогнокоор нүүрсний албан жил нь 2010-2011 он байсан гэжээ. Гэтэл бид нүүрснээс орж ирж байгаа мөнгөө тараах дуусгах нь. Гэтэл дэлхийн хамгийн том нүсэр хэрэглээтэй Хятад улс таналт хийж байна. Жилдээ 12-15 хувийн хөгжилтэй байсан бол ирэх жилээс 8 хувьд барихаар болж байна. Тэр хэмжээгээр урд хөршийн нүүрс, төмөр, цайр гээд бүхий л түүхий эдийн хэрэглээ багасна. Манай улсын хувьд газар зүйн байршил, үнэ хямд, өрсөлдөх чадвар сайта гээд давуу тал их байгаа. Үүнийгээ бид сайн ашиглах ёстой.

-Ирэх онд цалин тэтгэвэр нэмнэ гэсэн сайхан мэдсээ сонсгосон. Гэсэн ч үүнтэй зэрэгцээд өсөх инфляциас эдийн засгаа хамгаалах бодлого байхгүй байна?

-Манах хэтэрхий хавтгайруулж халамжилж байгаа. Миний бодлоор халамжлах ёстой хүнээ халамжлъя гэж байгаа юм. Хүүхдүүдийг халамжлахдаа эцэг эхэд нь бэлэн мөнгө бус тэднийг эрүүл саруул өсөх бойжих , боловсрох дэд бүтэц рүү нь мөнгө хийе. Өнөөдөр манай улсад хэчнээн ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувилал, спорт заалын  хэрэгцээ дутагдаж байгаа билээ. Хүүхдийн сургууль цэцэрлэг, судилалд архичин аав ээж, ах эгч нар орж хэвтээд булаацалдаад байхгүй. Хөгшдийг тэтгэвэр тэтгэмж, сувиллаар нь халамжлах хэрэгтэй. Харин хөдөлмөрийн насныхан хөлсөө гаргаж ажиллах хэрэгтэй. Бид өрсөлдөж боловсрол эзэмшсэн. Төрийн бодлого өрх гэрийн бодлоготой адилхан байх ёстой. Хүүхдээ, хөгшин настай хүмүүсээ хайрлаж өөрсдөө хөдөлмөр эрхэлж олсноо тэдэндэ илүү зарцуулаад сайн хөдөлмөрлөж байна. Төр засаг ийм л бодлого барих ёстой байна.

-Данхар том төсөв хийсэн атлаа олон жил ярьсан үйлдвэр, станц байгуулах хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-ийг хийх хөрөнгийг хөөсөн тоогоор бөглөж оруулж ирсэн гэж байгаа. Тэгэхээр хэзээ дэд бүтэцтэй болж, аж үйлдвэрийн цогцолбортой болох вэ?

-Дэд бүтцийн төслийн эрх үүсвэр нь байхгүй орж ирсэн. Асуухаар бас л мөрөөдлийн мөнгөөр хаачих хариулт сонссон. Томоохон төслүүдийн урьдчилгаа, хэлэлцээр хийсний шагнал гээд дөрөв таван зуун сая ам.доллар, урьдчилж зээл авна гэж байна. Ийм том төслүүдийг урьдчилж авсан зээлээр хийх нь эрсдэлтэй. Бусад улс орнуудад Засгийн газар томоохон зээл авлаа гэхэд юу хийснээ баримтжуулж баталгаажуулж явдаг. Ер нь засгийн газар төсвийнхөө хүрээнд л ажилладаг. Төсөв хэдийг цуглуулж чадна тэр хэмжээгээрээ зарцуулах ёстой. Гэтэл төсөв 3 их наяд төгрөг цуглуулчихаад 5 их наядын хэмжээний мөнгө зарцуулах гээж сууж байна. Ирээдүйнхээ олох мөнгийг урьдчилж зээлчихээд  хүүхдүүддээ зориулсан зүйл хийхгүй тараагаад дуусгавал гэмт хэрэг. Өнөөдөр 21 мянган төгрөг тарааж ард түмнээ архинд живүүлж гамшигт өртүүлж байна.

-Халамжинд эрхэлсэн хүмүүсийн бэлэн мөнгө ирэх жилийн зургадугаар сард байхгүй болно. Сонгуулийн дараа бэлэн мөнгө аваад амьдраад сурчихсан хүмүүс яах вэ?

-Бид сонгуулийн дараа ч гэсэн ард түмнээ өмгөөлж хамгаалан, хайрлах ёстой биз дээ. Бид ажлаа хийж дуустлаа том мөнгөн дээр сууя. Биднээс хойш та нар харанхуйд яахаа мэд гэсэн үг болчихоод байна. Төсвийг цөөхөн хүн  захирч байгаагаас цаана нь маш том бизнес явж байна. Энэ бизнесээ алдахгүйн төлөө хүмүүс амиа тавьж байна. Дэлхийн ихэнх улс орон төсвийг хуваарилахыг болиулж аль болохоор тарааж, орон нутагт нь эрх мэдлийг нь өгсөн. Ийм жишгээр явбал орон нутагт төсвөө хэр үр дүнтэй зарцуулж байн агээд төвөөс бид очоод шалгавал арай илүү үр дүнд хүрнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар төсвийн захирагч нар парламентын гишүүнтэй адилрхан эрхтэй  болохоор шалгаж болохгүй байна. Тэгэхээр төсвийн захирагч нар мөнгийг яаж ч хуваариласан болж  байна. Шаардлага тавихаар бид хоёр адилхан эрхтэй шүү давраад байгаарай гэнэ.

-Албан тушаал хувааж эзлээд төрийн мөнгөөр бизнес хийхийн төлөө хүмүүс улайран тэмцэж байна. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг үг хэллэг гарсан. Тэр хүмүүс хэзээ хариуцлага хүлээх вэ?

-Төрийн мөнгөөр бизнес хийгээд байгаа хүмүүс, тэдний хүүхдийг хожим торгох ёстой. Ливид олон жил төрийн мөнгийг гэр бүлээрээ идсэн Каддафийг үр хүүхдийнх нь хамт ард түмэн нь торгож байгааг бид харлаа. Ард түмнээ басамжилж  улс орныхоо баялгаар баяжсан бол торгох нь зөв. Каддафигийн үеийн нийгэм харьцангуй хаалттай нийгэм байсан. Харин манай хүүхдүүд илүү боловсролтой, ухаантай хүмүүс болох учраас төрийн мөнгөөр баяжсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцно. Тэгэхээр төрөөс дамжуулж бизнес хийж байгаа нөхдүүд 10, 20 жилийн дараа хүүхдүүдээ торгуульна гэж бодох хэрэгтэй. Тийм учраас нүгэлгүй, ил тод  амьдрах ёстой.

Нийтлэлч
Б.Тэнгис
Эх сурвалж
Times.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.