2 сарын 05

Мэргэжил, боловсрол

И-мэйл Хэвлэх PDF
  • 1975-1980 Уралын Политехникийн дээд сургуульд системийн инженер
  • 1984-1988 Москва хот, техникийн ухааны дэд эрдэмтэн
  • Польш, Япон, Энэтхэг, Канад, АНУ-д сургалтад хамрагдсан.
Гадаад хэл:
  • Орос
  • Англи

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
Add a comment
 

Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байна

И-мэйл Хэвлэх PDF

Улсын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж, боловсролын байгууллагынхан болон Онцгой байдлын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа болон үйлчлүүлж буй иргэдтэй уулзлаа.

 

davaasuren_shuuБоловсролын салбарт ажиллаж буй багш нар гишүүнтэй уулзахдаа удахгүй өргөн баригдах боловсролын хуулинд анхаарах шаардлагатай зүйлсийг хэлж байв. Тухайлбал орон нутагт ажиллаж буй захирал, менежрүүдэд зэрэг олгодоггүй, хичээл заах цаг байдаггүй мөн багш нарын тэтгэврийн насанд анхаарах хэрэгтэй байна. Сургуульд орж буй 6 настай хүүхдэд 50 гарсан багш хичээл зааж байгаа зэргийг анхаарах гэй, багш нарын цалинг нэмлээ гэж байгаа боловч дэвтэр засалт гэх мэтчлэн нэмэгдлүүд байхгүй суутгагдсаар цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг хэлж байв.

 

УИХ-ын гишүүн аймгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай болон УЦУОША-ы хамт олон Нэгдсэн эмнэлэг болон эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзав. Тус аймаг нь хамгийн олон хүн амтай бөгөөд хөдөөгийн 24 сум, аймгийн төвийн иргэд Нэгдсэн эмнэлгээрээ үйлчлүүлдэг бөгөөд ачаалал ихтэй ажилладаг ажээ. Цаашид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллыг багасгаж иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд "Цахим" эмнэлэг болохоор төлөвлөж байгаа гэдгийн эмнэлгийн удирдлагууд хэлж байв.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилолтоо үргэлжлүүлэн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллан хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан хаваржилтын байдалтай танилцах ажээ.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
Add a comment
 

Хуульч гишүүд сургуульдаа Төрийн Тахилгат Бурхан-Халдун хайрханы зургийг бэлэглэжээ

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль байгуулагдсаны 50 жилийг ойг тохиолдуулан Хууль зүйн сургуулийг төгссөн Улсын Их Хурлын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, С.Баярцогт, З.Энхболд, Ж.Энхбаяр, Су.Батболд, Д.Одбаяр, Х.Тэмүүжин, Д.Оюунхорол, нарын гишүүд төрлөх сургуульдаа Төрийн Тахилгат Бурхан-Халдун хайрханы зургийг ёслол хүндэтгэлтэйгээр Захирал С.Нарангэрэлд бэлэглээ.

huuliin_gishuud002

huuliin_gishuud002

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
Add a comment
 

Б.Чойжилсүрэн гишүүний санаачилсан хууль батлагдлаа

И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
choijildsuren_uix
Улсын Их Хурлын гиш
үүн Б.Чойжилсүрэнгийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Чулуунбат хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй тул горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 44 гишүүн санал хураалтанд оролцож, 70.5 хувийн саналаар дэмжигдлээ. Горимын санал дэмжигдсэн учраас дээрх хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад 76,6 хувийн саналаар уг хууль батлагдлаа.

Эрхэм гишүүн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хүн, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлөх нь эл салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж ийм хуулийн төсөл санаачилжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
Add a comment
 

Д.Кёкүшюзан Батбаяр: Байнгын хорооны хурал дээр гольфын талбайн солонгос эзнээс тайлбар авна

И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай ярилцлаа.Тэрээр Туул гол тойрсон асуудлаар дүгнэлт гаргах УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч юм.

-Ажлын хэсгийнхэн Биокомбинатад барьж буй гольфын талбайтай танилцах гэсэн ч хамгаалагч нь дотогш нэвтрүүлээгүй гэсэн. Ямар шалтгаанаар оруулсангүй вэ?

-Хамгаалагч нь оруулаагүй. Хуулиа мэддэггүй хүнээр тийм том объект мануулж байгаа нь хачирхалтай. Дээрээс үүрэг өгсөн, хэнийг ч batbauar_ddоруулахгүй гээд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Су.Батболд бид гурвыг нэвтрүүлээгүй. Тиймээс ажлын хэсэг дээр, эсвэл Байнгын хорооны хуралдаан дээр тэр компанийн солонгос эзнийг нь дуудаж тайлбар авахаар төлөвлөж байгаа.

-Ямар тайлбар. Олон нийт бол Туулын эрэг дээр мод, бут огтлоод хашаа хатгачихсаныг нь эсэргүүцэж байгаа юм билээ?

-Үйл ажиллагааг нь би хувьдаа эсэргүүцэх юм алга. Спортын цогцолбор байгуулж, залуус тогловол зүгээр шүү дээ.Гэтэл хамгаалалт гээд гишүүдийг оруулахгүй байгаа нь анхаарал татсан. Нэг ёсондоо хар төрүүлсэн юм.Тэнд юу далдлав, цаг хожиж юу хийв, нөгөө химийн бодисын хэрэглээ энэ тэр байгаа юм биш үү гээд л. Миний авсан мэдээллээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ.Тэд асуудлыг нь шийдэх байх.

-60 га газар хашчихаад УИХ-ын гишүүдийн оруулахгүй байгаа нь анхаарал татах байх. Ер нь тэр мод, бут тариад хаячихсан байдлыг нь хэрхэн нөхөн сэргээлт хийлгэх вэ?

-Их мод устгасан гэсэн. Даргаас нь бүх мэдээллийг ажлын хэсэг, эсвэл Байнгын хорооны хуралдаан дээр дуудаж байгаад авна. Мэргэжлийн хяналтын байгууллагаар давхар шалгуулна. Монгол Улсын иргэн 0.07 га газар өмчилж байхад гадныхан 60 га газар авч, бужигнуулж байгааг гайхаж л байна. Спортын хүний хувьд дэмжиж байгаа ч тэр харуулсан зан араншин, гишүүдийг нэвтрүүлэхгүйгээр юу нуусан бол гэсэн эргэлзээ, хар төрүүлж байгаа.

-Туул гол зарим хэсэгтээ тасарч, урсац нь багасаж буй болохоор Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан.Танай ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Газар дээр нь байдалтай танилцсан. Олон асуудалтай тулгарсан л даа. Хайрганы карьерууд байна. Олон компани огтхон ч нөхөн сэргээлт явуулаагүй байна лээ.Тэр ухсан нүхэн дээр нь бараг нуур тогтчихсон байхтай ч таарлаа. Байгалийн биш, нөхөн сэргээлт хийгээгүйгээс тунасан ус бол маш их хортой. Туул бол Монгол Улсын хүн амны тэн хагас нь амьдарч буй нийслэлийн дундуур урсаж байгаа ганц гол. Энд тэндгүй тасарч, хог, новш гээд муухай бүхэн Туулд урсаж байна. Бид Төв аймаг хүртэл явж байдалтай танилцсан. Алтанбулаг сумын иргэдтэй уулзсан. Хайрганы маш олон лиценз өгсөн байна лээ. Үүнийг зогсоох чиглэлийг өгөөд байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нэлээд хэдэн карьерийн үйл ажиллагааг ч зогсоосон байсан. Гэсэн ч компаниуд нь шүүхдээд үйл ажиллагаагаа сэргээгээд байна. Тиймээс хэн ч дийлэхээ больчихсон улстай олон таарсан. Харин одоо асуудлыг УИХ-ын төвшинд авч үзэж байгаа болохоор би гишүүнийхээ хувьд Туул голын тухай хуулийн төсөл санаачлахаар шийдсэн. Одоо судалгаа хийж байна.

-Ямар агуулгатай хууль вэ?

-Туулыг хамгаалах асуудлыг хуульчилж өгье. Зарим улсад голоо хайрладаг хууль байдаг юм билээ. Манайд л усаа үнэлдэггүй. Цэвэр усны нөөцөөрөө бүх юмаа хийдэг.Тиймээс саарал ус ашиглах, усны хуваарилалтыг зөв болгох зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж байна.Туулыг одоо л ширгээхгүй авч үлдэх ёстой. Хэдэн жилийн дараа нөгөө домог болсон нуурууд шиг дуунд л үлдэх вий гэж болгоомжилсон нь энэ. Гарцаагүй ширгэж, тасалдаад байгаа нь үнэн шүү дээ.Тун удахгүй ажлын хэсэг саналаа Байнгын хороонд оруулж асуудлаа шийдүүлнэ.Тулгамдаад байгаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа.

-Цогцоор нь гэдгээ тодруулахгүй юу. Ажлын хэсгийн төвшинд ямар саналууд гараад байгаа вэ?

Хайрганы карьерууд байна. 40 компаниас 10-ыг нь зогсоогоод 30 нь үйл ажиллагааг явуулаад байж болохгүй. Байнгын хорооны хуралдаан дээр Туулын асуудлыг хэлэлцэхэд нөхөн сэргээлт хийх талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар олгочихсон байх жишээтэй. Ер нь л холион бантан болсон зүйл их байна. Цогцоор нь гэдгийг Туулын эрэг орчим хайрга олборлож байгаа компаниудыг бүгдийг нь хөөж гаргана. Дээр нь арьс ширний үйлдвэрүүд байна. Хөдөө байгаа хамаг муу муухай юмыг нийслэлдээ авчирч угаадаг улс манайхаас өөр байна уу. Үүсчхээд байгаа хур хогийг цэвэрлэх гээд ажил их бий. Аялал, жуулчлал, хувийн хаус гээд их хэмжээний газар олгочихсон. Бүгдийг нь цуцлах ёстой. Хөрөнгө мөнгө ч их шаардагдах байх. Хэдхэн хүний эрх ашгийг бодох уу, хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэлийн ганц голоо бодох уу. Хариулт нь ойлгомжтой байгаа биз дээ. Мэдээж эсэргүүцэж жагсах байх. Одоо л том ажлын хэсэг бай-гуулж, том хүчээр асуудлыг шийдэх гэж байгаа болохоор цэгцлэхгүй бол хожимдоно.

-Хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих юм бэ?

-Ажлын хэсэг хуралдсаны дараа өргөн барина. Хүүхдийн баярын дараа хуралдаж, дүгнэлтээ гаргана.Туулын асуудал өнөөдөр утаатай дүйхүйц л юм болж байгаа шүү дээ.Тиймээс ч судалгаа хийж байна. Саяхан бид Туулын эрэг орчмоор яваад ирсэн шүү дээ.

Ч.Гангэрэл

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
Add a comment
 
Хуудас 231-с 1