gishuun_head_davaasuren_ts
5 сарын 24
  • davaasuren_ts_blic_01
  • davaasuren_ts_blic_02
  • davaasuren_ts_blic_03
  • davaasuren_ts_blic_04
  • davaasuren_ts_blic_05

Товчхон

Уншсан: 2652 И-мэйл Хэвлэх PDF
Эдийн засаг, төсөв, санхүү, хүний хөгжил, боловсрол, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд идэвхтэй оролцон , хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилладаг. Залуу үеийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, суралцах орчин нөхцлийг нь сайжруулах, санхүү эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн нийгмийн асуудал, байгаль орчны чиглэлд  анхаарлаа хандуулдаг нь түүний нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл боловсролтой, ёс суртахуунтай иргэн гэж үздэгтэй холбоотой.  


УИХ-ын гишүүний хувьд 2009 оны хаврын чуулганаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байхаар УИХ-аар хэлэлцүүлэх  ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, батлуулсан.

Жил бүр төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв санхүүтэй холбогдолтой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, идэвхтэй оролцдог. Хөдөөгийн хөгжил, ялангуяа малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, холбогдох шийдвэрийг УИХ-аар гаргуулахад анхаарч ажиллаж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд өөрийн гэсэн байр суурийг хатуу баримталж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлуулахад хүчин зүтгэл гаргасан. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах бололцоотой байсан гэж үздэг гишүүдийн нэг юм.  

2009 оны намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг санаачлан батлуулж,
2009 оны 12 дугаар сараас эхлэн УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

Мөн сонгогдсон тойргийнхоо бүх суманд Өрх гэрийн үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, төсөл шалгаруулах журмаар Сумдын засаг даргын тамгын газраас зохион байгуулалттай хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байгаа.

Мөрөнгийн хүрээнд байгалийн боржин чулуугаар урласан томоохон хэмжээний бурхан багшийн сэрэг дүрийг санаачлан бүтээлгэсэн нь Монголдоо төдийгүй Азидаа цөөнд тооцогдох урлагийн бүтээл болж чадсан юм.

1995 оноос 2005 оныг хүртэл Сангийн яаманд ажиллаж эхэлсэн. Тус яамны валютын харилцаа, Эдийн засгийн бодлого, гадаад харилцаа, мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээ, төрийн сан зэрэг хариуцлагатай газруудын удирдах албанд ажиллаж санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн.  Манай улс ОХУ-д төлөх их өрийн дарамтнаас гарахад техникийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан туршлагатай эдийн засагч. Төрийн байгууллагад 20 жил тасралтгүй ажиллах хугацаанд Монгол Улсад төрийн сангийн тогтолцоо байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан. Түүнийг 2000-2005 онд Сангийн яамны төрийн сангийн газрын даргаар ажиллах хугацаандаа бэлэн мөнгөний эргэлт багасч, цалин, тэтгэвэр , тэтгэмж олон сараар удаашрах, төрийн байгууллагуудын данс улайх зэрэг хүндрэлүүдийн эсрэг зоримог арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн юм.. Мөн Монгол улсад Өрийн удирдлагийн сонгомол тогтолцоог бий болгох, Засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн шинэчиллийг хийх зэрэг санхүүгийн салбарын шинэчилэлд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан.  2005 оноос БСШУЯ-ны санхүү, эдийн засгийн газрын даргаар ажилласан. БСШУЯ-нд 2008 оныг хүртэл ажилласан нь хүүхэд, залуучуудын ирээдүйд анхаарал тавих, боловсролын тогтолцоог шинэчилэх, тэдний суралцах боломж, нөхцлийг сайжруулах, үндэсний өв уламжлалыг сэргээх, хойч үедээ уламжлуулах  талаар  бодитой ажлуудыг хийж эхэлсэн.

Ц.Даваасүрэн гишүүний санаачлага, идэвхтэй оролцоотойгоор Хутаг-Өндөр, Мөрөнгийн 110 кв-тын цахилгаан дамжуулах шугам, Хөвсгөл рүү чиглэсэн Эрдэнэт-Уньтын хатуу хучилттай зам, Мөрөн хотыг шилэн кабелиар холбох зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд 2000-2004 онуудад хийгдсэн юм. Сонгогдсон тойргынхоо хүрээнд өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт мөнгөн хуримтлал бий болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн тариаланчдыг дэмжих үйл ажиллагааг 2009 оноос эхлүүлсэн. Хөвсгөл аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа гол асуудал болох ургаа модыг түлшинд хэрэглэх явдлыг зогсоох зорилгоор аймгийн төвд дулааны станц барих асуудлыг санаачлан, хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт хандаад байна. Хөвсгөл аймгийн бүх сумын соёлын төвүүдийг Үндэсний иж бүрэн, мэргэжлийн хөгжим болон орчин үеийн цахилгаан өсгөгчөөр хангаж, Төрсөн нутгийнхаа ирээдүйн хөгжлийн эзэд болсон, хүүхэд багачуудын боловсролд онцгой ач холбогдол өгч, олон сургууль, дотуур байрыг шинээр бариулж, өргөтгөх, засварлуулах ажлуудыг хийж ирсэн. ЕБС-н сургалтын бааз суурийг бэхжүүлэн, дотуур байрны үйл ажиллагааг сайжруулахад холбогдох Байгууллага, төслийн шугамаар орчин үеийн тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслээр хангаж өгсөн.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
article thumbnail ТОВЧХОН Намууд Хөвсгөл аймагт судалгаа хийхэд Ц.Даваасүрэн рейтингээрээ тасархай байгаа аж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр арваад хоногийн өмнөөс Хөвсгөлийг зорьсон. МАН түүнийг УИХ дахь бүлгээсээ гарлаа гэж зарлангуут Бага хурлаасаа хасч, намаасаа хөөсөн. Тэрбээр бие даан нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж яваа гэнэ. 801 хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд бие даан нэр дэвших эрхтэй болно. Гэтэл Ц.Даваасүрэн гишүүний цуглуулсан иргэдийн  гарын үсгийн тоо 1000 хэдийнээ давжээ. Намууд Хөвсгөл аймагт судалгаа хийхэд Ц.Даваасүрэн рейтингээрээ тасархай  байгаа аж. Намаасаа хөөгдсөн биш нэр хүнд нь өсөөд байгаа Ц.Даваасүрэн гишүүнд  АН-аас  хүртэл  санал тавьсан гэнэ. Мөн МАХН-МҮАН -аас  заллага » ..цааш
davaasuren_own_banner


05 сар
04
   Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны хуралдаан өчигдөр болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан байна.Хяналтын хорооноос дээрх шийдвэрийг гаргахдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат »
05 сар
03
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Өнгөрсөн мягмар гаригт МАН түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь дүрмээ зөрчсөн зүйл хэмээн тэр ярилаа. Энэ талаар түүнтэй »
05 сар
03
   УИХ-ын гишүүн Ц.Даваа-сүрэн уржигдар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нартай хамт мэдээлэл хийж намын бүлгээсээ гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Ийнхүү мэдээлэл хийх үеэр нь МАН-ын Бага »
05 сар
03
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. -Сүүлийн үед МАН тэрбумтан, бизнесмэнүүд, хөрөнгө мөнгөө үрж ядсан хүмүүсийг л дэмжиж байна. Үүнд нь шүүмжлэлтэй хандсан учраас намайг нэр дэвшүүлэхгүй санаатай байна- Ц.Нямдорж сайдын асуудалд өөрийн »
05 сар
03
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан байна. Хэдийгээр эрхэм гишүүн УИХ дахь намын бүлгээсээ гарч сул гишүүн болсон ч намаасаа гараагүй байгаа юм. Намаас гараагүй байхад Бага »
05 сар
03
   МАН бага хурлаа хийх үеэр гурван гишүүн нь өрх тусгаарлан, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Харин эдгээр гишүүдтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзаад байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-даа үлдсэн ч бага хурлын гишүүнээс нь »
05 сар
02
    ТОВЧХОН Монголын Залуучуудын холбооноос санаачлан УИХ дахь залуучуудыг дэмжих “Лобби” бүлэглэлийг тунхаглах цугларалтыг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Ганхуяг, »
05 сар
02
   УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүд намынхаа бүлгээс гарах болсон тухайгаа мэдэгдэж өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах, Стратегийн хөрөнгө оруулалтын асуудлыг »
05 сар
02
   МАН-ын Бага хурлаас өчигдөр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарыг хассан шийдвэр гаргасан. Эдгээр гишүүдээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд байгаа бол Ц.Даваасүрэн гишүүн ямар нэгэн байр »
05 сар
02
    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАН-аас гарч МАХН хэмээх уугуул намаа сэргээж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээ мэдэгдлээ. Тэд МАХН-ын удирдлагыг гартаа аваад байгаа. Д.Тэрбишдагва дэд дарга, В.Удвал Ерөнхий нарийн бичгийн »

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.