gishuun_head_davaasuren_ts
5 сарын 24
  • davaasuren_ts_blic_01
  • davaasuren_ts_blic_02
  • davaasuren_ts_blic_03
  • davaasuren_ts_blic_04
  • davaasuren_ts_blic_05
Эдийн засаг, төсөв, санхүү, хүний хөгжил, боловсрол, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд идэвхтэй оролцон , хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилладаг. Залуу үеийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, суралцах орчин нөхцлийг нь сайжруулах, санхүү эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн нийгмийн асуудал, байгаль орчны чиглэлд  анхаарлаа хандуулдаг нь түүний нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл боловсролтой, ёс суртахуунтай иргэн гэж үздэгтэй холбоотой.  УИХ-ын гишүүний хувьд 2009 оны хаврын чуулганаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульМонгол Улсын Их Хурлаас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байхаар УИХ-аар хэлэлцүүлэх  ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, батлуулсан. Жил бүр төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв санхүүтэй холбогдолтой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, идэвхтэй оролцдог. Хөдөөгийн хөгжил, ялангуяа малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, холбогдох шийдвэрийг УИХ-аар гаргуулахад анхаарч ажиллаж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд өөрийн гэсэн байр суурийг хатуу баримталж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлуулахад хүчин зүтгэл гаргасан. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах бололцоотой байсан гэж үздэг гишүүдийн нэг юм.  2009 оны намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг санаачлан бат...

Гишүүний тухай

Уншсан: 2451 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАХН-аас 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн төрийн түшээгээр сонгогдоод байгаа. Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн.

Эдийн засаг, төсөв, санхүү, хүний хөгжил, боловсрол, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд идэвхтэй оролцон , хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилладаг. Залуу үеийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, суралцах орчин нөхцлийг нь сайжруулах, санхүү эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн нийгмийн асуудал, байгаль орчны чиглэлд анхаарлаа хандуулдаг нь түүний нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл боловсролтой, ёс суртахуунтай иргэн гэж үздэгтэй холбоотой.

УИХ-ын гишүүний хувьд 2009 оны хаврын чуулганаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байхаар УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, батлуулсан. Жил бүр төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв санхүүтэй холбогдолтой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, идэвхтэй оролцдог. Хөдөөгийн хөгжил, ялангуяа малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, холбогдох шийдвэрийг УИХ-аар гаргуулахад анхаарч ажиллаж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд өөрийн гэсэн байр суурийг хатуу баримталж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлуулахад хүчин зүтгэл гаргасан. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах бололцоо байсан гишүүдийн нэг юм.

1995 оноос 2005 оныг хүртэл Сангийн яаманд ажиллаж эхэлсэн. Тус яамны валютын харилцаа, Эдийн засгийн бодлого, гадаад харилцаа, мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээ, төрийн сан зэрэг хариуцлагатай газруудын удирдах албанд ажиллаж санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Манай улс ОХУ-д төлөх их өрийн дарамтнаас гарахад техникийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан туршлагатай эдийн засагч. Төрийн байгууллагад 20 жил тасралтгүй ажиллах хугацаанд Монгол Улсад төрийн сангийн тогтолцоо байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан. Түүнийг 2000-2005 онд Сангийн яамны төрийн сангийн газрын даргаар ажиллах хугацаандаа бэлэн мөнгөний эргэлт багасч, цалин, тэтгэвэр , тэтгэмж олон сараар удаашрах, төрийн байгууллагуудын данс улайх зэрэг хүндрэлүүдийн эсрэг зоримог арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн юм.. Мөн Монгол улсад Өрийн удирдлагийн сонгомол тогтолцоог бий болгох, Засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн шинэчиллийг хийх зэрэг санхүүгийн салбарын шинэчилэлд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан. 2005 оноос БСШУЯ-ны санхүү, эдийн засгийн газрын даргаар ажилласан. БСШУЯ-нд 2008 оныг хүртэл ажилласан нь хүүхэд, залуучуудын ирээдүйд анхаарал тавих, боловсролын тогтолцоог шинэчилэх, тэдний суралцах боломж, нөхцлийг сайжруулах, үндэсний өв уламжлалыг сэргээх, хойч үедээ уламжлуулах талаар бодитой ажлуудыг хийж эхэлсэн.

Ц.Даваасүрэн гишүүний санаачлага, идэвхтэй оролцоотойгоор Хутаг-Өндөр, Мөрөнгийн 110 кв-тын цахилгаан дамжуулах шугам, Хөвсгөл рүү чиглэсэн Эрдэнэт-Уньтын хатуу хучилттай зам, Мөрөн хотыг шилэн кабелиар холбох зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд 2000-2004 онуудад хийгдсэн юм. Сонгогдсон тойргынхоо хүрээнд өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт мөнгөн хуримтлал бий болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн тариаланчдыг дэмжих үйл ажиллагааг 2009 оноос эхлүүлсэн. Хөвсгөл аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа гол асуудал болох ургаа модыг түлшинд хэрэглэх явдлыг зогсоох зорилгоор аймгийн төвд дулааны станц барих асуудлыг санаачлан, хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт хандаад байна. Хөвсгөл аймгийн бүх сумын соёлын төвүүдийг Үндэсний иж бүрэн, мэргэжлийн хөгжим болон орчин үеийн цахилгаан өсгөгчөөр хангаж, Төрсөн нутгийнхаа ирээдүйн хөгжлийн эзэд болсон, хүүхэд багачуудын боловсролд онцгой ач холбогдол өгч, олон сургууль, дотуур байрыг шинээр бариулж, өргөтгөх, засварлуулах ажлуудыг хийж ирсэн. ЕБС-н сургалтын бааз суурийг бэхжүүлэн, дотуур байрны үйл ажиллагааг сайжруулахад холбогдох Байгууллага, төслийн шугамаар орчин үеийн тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслээр хангаж өгсөн.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.