лтийн байдалтай танилцаж ирэх оны төсвийн тухай танилцуулсан байна.Тэрээр тус аймгийн Рашаант, Түнэл, Тосонцэнгэл, Мөрөн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж төрийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон хариулт өгч байв. Энэ үеэр иргэд гишүүнээс ирэх оноос олгох 21000 төгрөг хүүхдийн мөнгө үү, аль эсвэл сонгуулийн амлалт уу? УИХ-ын гишүүд өөрснөө улс төрд орохын тулд мөнгө амлахаа болих хэрэгтэй, монгол орон халамжийн орон боллоо мөн ченжүүдээс татвар хураамж авч чадахгүй байж амьдралаа залгуулах гэж хоол хийгээд аль эсвэл оёдлын цех байгуулаад ажиллаж байгаа иргэдэд татварын олон дарамт байна, монгол орон газрын баялагаа ухаж сэндийлээд дууслаа зэрэг олон асуултыг тавьж байв.
Дээрхи асуудлуудад гишүүн хариулт өгч зарим асуудлыг холбогдох хүмүүст уламжлахаа хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн өнгөрсөн онд батлагдсан "Монгол мал" хөтөлбөрт малчдыг өргөнөөр хамрагдах хэрэгтэй гэдгийг хөдөөгийн иргэдтэй уулзахдаа хэлж байв.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Сумдад 30.0 сая төгрөгийн өвс тэжээлийн буцалтгүй тусламжийг хүргүүлэв |
|---|


