Уг нь энэ асуудлыг УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн сүр дуулиантайхан сөхөж байсан. Гэхдээ
явцын дунд зарим гишүүд тавьсан зорилгоосоо ухарсан бөгөөд үүнд хаанахын ямар нөлөө орсныг таашгүй. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар байр сууриа хадгалсаар үлдлээ.
Тиймээс эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж буй эдгээр гишүүдийг магтууштай. Учир нь асар их нэр нөлөө,-хөрөнгө мөнгөний урсгалыг сөрж дуугарах зоригтон өнөөдөр монголд алга. Харин энэ асуудлын эсрэг олонх болж буй эрхмүүд эх орныхоо эрх ашгийн төлөө нэг ч үг дуугаралгүй, суусаар. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг өргөн барьсан гишүүдийн УИХ-д ажилласан намтрыг товч танилцуулья.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
УИХ-ын сонгуульд 2008 онд нэр дэвшин сонгогдсон.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Тэрээр 2004 онд нийслэлийн дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болсноос хойш хоёр удаагийн парламентад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр
2008 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Нийслэлийн ардчилсан намын даргын албыг хашиж байхдаа 2008 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ
Анх 2004 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир
УИХ-д 2008 онд дэвшин ялалт байгуулж,УИХ-ын гишүүнзэр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн З.Энхболд
2004-2008, 2008-2012 онд УИХ-д сонгогдон ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
1999-2000 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2004-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр
Улаанбаатар хотын даргын албанаас бууж 2008 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан.
Эх сурвалж:Өдрийн сонин
Л.Мөнхтөр
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Ц.Даваасүрэн гишүүнээр үг дайв | Ц.Даваасүрэн: Тойроггүй хүмүүс пропорциональ ярьж байгаа |
|---|


