- 1992 онд “Газар” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2000 он хүртэл захиралаар нь ажилласан. Ж.Энхбаяр санхүү, эдийн засгийн хувьд бусдаас хараат байхгүйн тулд, өрх гэрээ айлын дайтай авч явахын тулд жирийн ганзагын наймаа, хилийн худалдаанаас гараагаа эхлээд өдгөө Газар холдинг группийг цогцлоон босгожээ. Түүний тус байгуулсан компани нь өнөөдөр уул уурхай, геологи хайгуул, банк санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгийн түрээс, гадаад худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан гээд бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байна.
- 1996-2000 онд "Нэхий" ХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын Гаалийн газрын дарга
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
- 2004-2006 онд Гаалийн Ерөнхий газрын даргын зөвлөх
- 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
- 2008 онд тус газрын Тамгын газрын дарга
- 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн. УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын 5-р тойрог буюу Говь-Алтай аймгаас Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хувийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
- 2008 оноос УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн
- 2012 оноос Батлан хамгаалах яамны сайд
Сонгуульт ажил:
- Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөлийн дарга
- МАХН-ын Намын их хурлын төлөөлөгч
- МАХН-ын Намын Бага хурлын гишүүн. 5 удаа сонгогдсон
- Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, удирдах бүрэлдэхүүнд нь 10 дахь жилдээ ажилласан
- “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн
- Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих “Алтай эрин” сангийн тэргүүн. Сангийн үйл ажиллагаа нь хөгжлийн тулгуур болсон хүний хөгжлийг нэмэгдүүлэх асуудалд голлон анхаарч ажилладаг.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Товчхон |
|---|





