Засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлагыг үндэслэн эрхэм гишүүд эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Төслийн зохицуулалтттай холбогдуулан Авлигын эсрэг хууль дахь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх, Эрүүгийн хууль дахь гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож холбогдох хариуцлагыг тодорхойлох шаардлагатай гэж үзээд хуулийн өөрчлөлтийн саналыг боловсруулжээ.
| Алслагдсан бүсийн иргэдэд нэмэгдэл олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ | Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль батлагдлаа. |
|---|




