gishuun_head_enkhbold_m
2 сарын 05
  • enkhbold_m_01
  • enkhbold_m_02
  • enkhbold_m_03
  • enkhbold_m_04
  • enkhbold_m_05

Тяньжины төлөөлөгчид айлчилж байна

Уншсан: 645 И-мэйл Хэвлэх PDF

Улаанбаатар хотын захирагчийн урилгаар Тяньжин хотын удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид нийслэл хотод айлчилж байна. Тэд өнөөдөр  Монгол улсын шадар сайд  М.Энхболдтой уулзав.enkhbold_mmmmm

“Хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа улс төрийн харилцааны хүрээн дэх айлчлалууд өргөжин хөгжиж байна.  Тухайлбал, хэдхэн сарын өмнө Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол, сар гаруйхны өмнө БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга ноён Вэнь Зяабао манай оронд айлчилсан нь энэ бүхнийг илтгэж байгаа хэрэг” хэмээн шадар сайд М.Энхболд эрхэм зочдыг угтан авахдаа хэлж байлаа.Эдгээр  айлчлалын хүрээнд яригдсан асуудлыг бодитой ажил болгоход монголын талын комисс идэвхтэй ажиллах болно гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Тяньжин боомт бол Монголын хувьд хамгийн ойрхон далайн боомт юм, бид олон жилийн турш далайн боомт хотод өөрийн төлөөлөлтэй болох талаар хичээн ажилласны үр дүнд энэ талаар тодорхой амжилт гарсан гэдгийг ч  дурьдлаа.  Тус боомт хотод монголын бизнес эрхлэгчдийн зүгээс томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тяньжины чөлөөт бүсийн монголын харьяанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын холбоонд татваргүй гаргах бодол буйг ч Шадар сайд яриандаа тэмдэглэж байв. Өөрөөр хэлбэл “JSP” хөтөлбөрийн хүрээнд 720 нэр төрлийн барааг татваргүй гаргах боломжтой юм байна.

Харин эрхэм зочдын хувьд өргөн бүрэлдэхүүнтэйгээр манай улсад анх удаа ирж байгаагаа тэмдэглээд, төрийн  дээд хэмжээний айчлалын хүрээнд зурагдсан санамж бичиг, протоколыг баталгаажуулж  хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой хэмээн айлчлалаа тодорхойлж байв. Зочдын дотор үндсэн хөрөнгө нь 10- 20 тэрбум юаньд хүрдэг эрхмүүд нэлээдгүй байгааг танилцуулгын явцад анзаарагдаж байлаа. Тяньжиний зочид манай орны үзэсгэлэнт газруудаар аялж, хэд хэдэн уулзалт хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн  албанаас мэдээллээ.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Хэвлэлийн Тойм

М.Энхболд





Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.