gishuun_head_enkhbold_m
2 сарын 05
  • enkhbold_m_01
  • enkhbold_m_02
  • enkhbold_m_03
  • enkhbold_m_04
  • enkhbold_m_05

Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна

Уншсан: 690 И-мэйл Хэвлэх PDF
Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд ОХУ-ын Онцгой байдлын сайд С.К.Шойгуд харамсал илэрхийлж цахилгаан утас илгээжээ. Уг цахилгаанд “ ОХУ-ын зарим бүс нутгийг хамарсан их хэмжээний ойн түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон зуун иргэд эд материалын болон сэтгэл санааны хохирол амmongol_russiaсаж, эдийн засаг, аж үйлдвэр, байгаль орчинд нөхөж баршгүй хор уршиг учирсанд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Монголын нийт ард, иргэдийн өмнөөс гүн харамсал илэрхийлж байна.Манай хоёр орны ард түмэн зовлон, гамшиг тохиолдсон үед хамтран ажиллаж, харилцан тусалж, ах дүүсийн ёсоор оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг найрсаг хөршийн уламжлалт харилцаатай билээ.Ойн түймрийг унтраах, иргэдийн амь нас, улс олон нийтийн эд хөрөнгийг хамгаалахад Онцгой байдлын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага, бүх хүч боломжоо дайчлан ажиллаж, бэрхшээлийг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна.Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй хамт байж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэжээ. хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Хэвлэлийн Тойм

М.Энхболд





Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.