gishuun_head_enkhbold_m
2 сарын 05
  • enkhbold_m_01
  • enkhbold_m_02
  • enkhbold_m_03
  • enkhbold_m_04
  • enkhbold_m_05

Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа

Уншсан: 657 И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын (БНЭУ) Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) Тагнуулын enkbold_09_01001нэгдсэн хорооны дарга Х.Упадъяи тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

Шадар сайд Монгол Улс, БНЭУ нь олон жилийн уламжлалт, найрамдалт, нөхөрсөг бөгөөд шашин соёлын хувьд ойр харилцаатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

 

Монгол Улс БНЭУ-тай гуравдахь хөрийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байдаг гэдгийг Шадар сайд цааш тэмдэглээд, сүүлийн жилүүдэд соёл боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт Монгол-Энэтхэгийн харилцаа өргөжин тэлж байгааг онцоллоо.

 

Тэр дундаа батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах салбаруудад талуудын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хөгжүүлэхэд Энэтхэгийн тал дэмжиж, туслалцаа үзүүлж байгааг Шадар сайд хэллээ.

 

Ноён Х.Упадъяи НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг ярианыхаа эхэнд дурдлаа.

 

Тэрээр хоёр талын аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг чухалчлаад, цаашид дэлхийн халуун цэгүүд, олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

 

Монгол Улс нь олон улсын нэн таатай нөхцөлтэй, тайван орон. Иймээс олон улсын алан хядах бүлэглэлүүдийг илрүүлэх, эх орондоо нэвтрүүлэхгүй байх талаар онцгой анхаарах ёстой гэж ноён Х.Упадъяи хэлээд, үндэстэн дамнасан гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай хамтран тэмцэх, бие биеэ нөхөх, туршлага солилцохын чухалчилж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Хэвлэлийн Тойм

М.Энхболд





Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.