gishuun_head_enkhbold_m
5 сарын 24
  • enkhbold_m_01
  • enkhbold_m_02
  • enkhbold_m_03
  • enkhbold_m_04
  • enkhbold_m_05

Шадар сайд тусгай төвийн хүүхдүүдийг баярлууллаа

Уншсан: 150 И-мэйл Хэвлэх PDF
ТОВЧХОН
  • Тэд “Оюутны нэг өдрийн хоол ирээдүйг гэрэлтүүлнэ” уриан дор хуримтлалын сан байгуулж 2-5 мянган төгрөг хандивлах аян өрнүүлж байна.
Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төвд зочлон 109 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардууллаа.

Энэ төвд эцэг, эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүд хүмүүжиж байна. Төвийн хамт олон хүүхдүүдийг энд байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл, боломжоор хангаж, хүмүүжүүлэн нийгэмшүүлдэг юм.

Хүүхдүүд энд байх хугацаандаа авъяас сонирхлынхоо дагуу оёдол, гутал, биологи, хөгжил, мужаан, компьютер зэрэг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг байна.

 

Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд мөн өдөр 30 гаруй өнчин хүүхдийг өрөөндөө хүлээн авч уулзан гарын бэлгээ гардууллаа.

 

Шадар сайдын санаачилсан “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх олон нийтийн санаачлага”-д МУИС-ийн 18 мянга гаруй оюутан нэгджээ. Тэд “Оюутны нэг өдрийн хоол ирээдүйг гэрэлтүүлнэ” уриан дор хуримтлалын сан байгуулж 2-5 мянган төгрөг хандивлах аян өрнүүлж байна.

 

Оюутнууд дээрх 30 гаруй хүүхдийг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа бөгөөд босго оноо авч тэнцсэн тохиолдолд тухайн хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны зардлыг хуримтлалын сангаасаа төлөх гэж байгаа талаар Шадар сайдад танилцуулсан байна.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.