Тэртээ 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал бол юугаар ч үнэлж баршгүй гайхамшигт ач тусыг Монголын ард түмэнд олж ирсэн жинхэнэ ард түмний, бух нийтийн хувьсгал байлаа. Ардчилсан хувьсгалын улс төрийн тэмцлийн фронтоос, та бидний дундаас Монгол Улсын баатар анх удаагаа төрөн ?арлаа.
Монгол улсын ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "Аливаа хувьсгал бүхэн ялалтын баатартай байдаг. 90 оны Ардчилсан хувьсгалын баатар нь Монголын ард түмэн юм." гэж та бидний эхлүүлж, ялалт амжилтад хүргэсэн ардчилсан хувьсгалт ур дунг өндрөөр үнэллээ.
Монгол Улсын төрийн зүгээс анх удаагаа улс төрийн ийм өндөр ач холбогдол өгч, ардчилсан хувьсгалын түүхийг урьд өмнө нь гарч байсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний, 1921 оны ардын хувьсгалын хэмжээнд түүхэнд дархлаажуулж өглөө.
Монголчуудын хувь заяаг Бээжин, Москва хоёр шийддэг байсан үзэл сурталчилсан коммунист дарангуйллыг ардчилсан хувьсгалаар та бид бүрнээ халж чадсан юм.
Монголын ард түмэнд өөрөө өөрийнхөө хувь заяаг хилийн чандын оролцоогүйгээр өөрсдөө мэдэж шийддэг тийм эрх мэдлийг бас олж ирсэн юм. Өнөөгийн улс төрийн өндөрлөгөөс эргэн харахад ардчилсан хувьсгая нь үнэхээр баатарлаг үйл явдал болж, Монгол Улсын түүхийн нэгэн зурвас үе болон мөнхжиж байна.
Ардчилсан үндсэн хуультай, ардчилал, эрх чөлөөний тунхаг хэмээн ардчиллын ертөнцөд зарлагдсан ардчилсан Ерөнхийлөгчтэй, байнгын ажиллагаа бүхий парламенттай, хараат бус шүүх засаглалтай, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй Монгол Улс 20 жилийн дараа ардчилсан орон боллоо.
Монгол улсынхаа тусгаар тогтнолыг ардчилсан хувьсгалаар дэлхий дахинаа тунхаглан зарлаж, азийн цээжинд ардчиллаар овоглосон монгол түмэн цэцэглэн хөгжих нийгмийн түүхэн шилжилтийг хийсэн тийм л ард түмний баяр өнөөдөр үргэлжилж байна,
"Айвал бүү хий - Хийвэл бүү ай" гэсэн цоглог уриан дор амь нас, эрүүл мэнд, ажил хөдөлмөрөө золиослон байж, ардчилсан хувьсгалын үйлхэрэгт оролцож ялсан баатруудын гавъяа он жил өнгөрөх тусам улам бүр үнэ цэнтэй болж, түүх шаштирт алтан үсгээр бичигдэн мөнхөрч байна.
Түүхэн баатарлаг үйлсээрээ бид өнөөдөр бахархан баярлаж, ардчилсан хувьсгалынхан түүхт 20 жичийн ойг ард түмэнтэйгээ баяр баяслаар дүүрэн айх аюулаас ангид эрх чөлөөтэй сэтгэл санаа өөдрөг тэмдэглэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
| Ниймгийн даатгалын 66 жилийн ойн мэндчилгээ |
|---|



