gishuun_head_erdene
5 сарын 24
  • erdene_s_01
  • erdene_s_02
  • erdene_s_03
  • erdene_s_04
  • erdene_s_05

Ниймгийн даатгалын 66 жилийн ойн мэндчилгээ

Уншсан: 2334 И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь нийгмийн даатгалын хүрээг өргөжүүлэх, сангийн орлого бүрдүүлэлтийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд олгох, даатгуулагчийн эмчилгээний зардал, төпбөрийг санхүүжүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд сурталчлах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад гол анхаарал хүчээ төвлөрүүлэн ажиллалаа.

Тайлант хугацаанд нийгмийн даатгалын санг улсын төсвөөс тусгаарлан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, гадаад оронд ажиллаж буй Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулж тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, гадаад харилцааг хөгжүүлэх болон Солонгос улсад гэрээний дагуу ажиллаж байгаад эх орондоо ирсэн монгол иргэдийн Солонгосын тэтгэврийн санд төлсөн шимтгэлийг буцаан олгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бүрэлдэн тогтсоноос буюу 1995 оноос хойших 12 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж шинэчлэлийн хүрзэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох зорилгоор "Нийгмийн даатгалын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөлгөөн"-ийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Улсын их хурлын, Засгийн газрын, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд, төр захиргааны төв байгууллагын удирдах ажилтнууд, нийгмийн даатгалын албадын төлөөлөл бүхий 450 төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн тус зөвлөлгөөнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын болон гадаад орны зочид урилгаар оролцож цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг гүнзгийрүүлэх талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

2007 оны "Нийгмийн даатгалын уйл ажиллагаа тайлан"-д нийгмийн даатгалын тухай хууль, эрх зүйн шинэчлэлт, санхүүгийн уйл ажиллагаа, сургалт, сурталчилгаа, хяналт, мониторинг, эрүүл мэндийн даатгал, эмнэлэг, хөдөлмөрийн магадлал, гадаад дотоодын хамтын ажиллагааны чиглэл зэргийг өмнөх жилүүдийн гүйцэтгэлтэй харьцуулан гаргаж тусгасан болно,

Нийгмийн даатгалын санхүүгийн зах зээлийн судалгаа хийж, сангийн менежментийг боловсронгуй болгох, сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах талаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг холбогдох газарт саналаа илэрхийлэн хамтран ажиллаж байна. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос, хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахын тулд нийгмийн даатгалын тогтолцооноос өмнөх үеийн тэтгэвэрт зориулан нэрийн дансанд хуримтлагдах хөрөнгөөс зарцуулсныг тооцож улсын төсвөөс гаргуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр төлөвлөөд байна.

Энэ дашрамд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, даатгуулагч болон манай газрын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллагч төрийн, төрийн бус олон нийтийн байгууллагуудад талархалаа илэрхийлэхийн хамт Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсний 66 жилийн ойн баярын мэнд хүргье.

 

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
article thumbnailУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох, сонгохгүй шалтгааныг онцолж буй "Хэн нь хэн бэ" булан ээлжит дугаартаа үргэлжилж байна. Энэ удаад бид УИХ-ын гишүүн С.Эрдэнийг онцоллоо. Тэрбээр 2008 онд УИХ-д сонгогдохоосоо өмнө Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ. Овог, нэр: Содномзундуй Эрдэнэ Төрөн огноо: 1963 оны 7 сарын 28 Төрсөн газар: Улаанбаатар хот Гэр бүлийн байдал: Ам бүл 5 Гадаад хэл: Орос, Англи Төгссөн сургууль, мэргэжил 1981 онд Улаанбаатар хотын 7-р сургууль 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр 1999 онд Отгон тэнгэр их сургууль эрх зүйн мэргэжлээр 2000 онд Удирдлагын академи төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт » ..цааш
erdene_s_own_banner


05 сар
22
    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -УИХ-ын түвшинд 1990-1995 онд ажил хө­дөлмөр эрхлээгүй иргэ­дийн хөдөл­мөрийг нө­хөн тооцох тухай хуу­лийн төсөл хэлэл­цэг­дэж бай­на. Энэ хуулийн төс­лийн гол агуулга нь юу вэ? -Нийгмийн шил­жил­тийн үе »
05 сар
21
    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -УИХ-ын түвшинд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хөдөлмөрийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн төслийн гол агуулга нь юу вэ? -Нийгмийн шилжилтийн үе өнөөдөр »
05 сар
14
    Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -Энэ удаагийн парламентын сүүлийн чуулган удахгүй хаагдах гэж байна. Таныхаар энэ удаагийн парламент хэр сайн ажиллав? -Энэ удаагийн парламент үе үеийн парламенттай адилхан алдсан »
05 сар
11
    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -Намууд ирэх сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Монгол хүнийг ажилтай болгоно гэж танай намынхан амласан бол МАН хүний хөгжил, халамжийн чиглэлд анхаарах юм гэнэ. 2008 оны мөрийн хөтөлбөр хэр »
05 сар
10
    ТОВЧХОН Тухайлбал бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно гэж хуульчилсан. Ингэхдээ »
05 сар
10
    УИХ-ын гишүүн С. Эрдэнэтэй ярилцлаа. -Танай намын бүлгээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг ярьсан. Тэдний мөрийн хөтөлбөрийн ямар заалтуудыг аудитын газар хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ? -Шинэ Сонгуулийн хуульд улс орон, ард түмний эрх ашгийг »
05 сар
10
    ТОВЧХОН Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, өмнө нь Д.Сугар та хуульч хүн байж С.Зоригийн аллагын үеэр асуудлыг улс төржүүлж байсан, ийм ноцтой хэрэг явдлыг ингэж болохгүй гэдгийг та өөрөө сайтар мэднэ. Энэ асуултыг асуух гэж олон жил бодож »
05 сар
07
    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа. Түүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудал болон УИХ-ын 2012 оны сонгууль будилаантай болох эсэх талаар ярилцсан юм. Мөн МАХН-ын »
04 сар
30
    Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -Өнөөдөр МУ- ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж, түүнийг яллагдагчаар татлаа. Энэ асуудал  улс төрийн хүрээнийхний анхаарлыг их татаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай »
04 сар
27
    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -Иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил долдугаар сар хүртэл хойшилсон тухай УБЕГ-ын удирдлага мэдэгдлээ. Шинэ батлагдсан хуулийн"амин сүнс" нь цахим үнэмлэх байсан юм биш үү? -Л.Амарсанаа гэдэг хүн бол »
Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.