gishuun_head_erdene
2 сарын 05
  • erdene_s_01
  • erdene_s_02
  • erdene_s_03
  • erdene_s_04
  • erdene_s_05

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өршөөлд хамрагдсан гэх мэдээллиййн талаар АТГ-ын даргад асуулга хүргүүллээ

Уншсан: 1386 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Авлигатай Тэмцэх Газрын дарга Ч.Сангарагчаа хандан дараах асуулт хүргүүлсэн байна.
Асуулт тавих тухайerdene_s_new_vip76
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Танд дараахь асуултыг тавьж байна. 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өдөр тутмын бүх хэвлэлүүдэд та ярилцлага өгөхдөө “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өршөөлд хамрагдсан” гэж намайг гэмт хэрэг үйлдчихээд дараа нь өршөөлд хамрагдсан мэт маш хариуцлагагүй гүтгэлэгийг санаатайгаар олон нийтэд тарааж Төрийн албан хаагчийн ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчин, хуульд заасан үүргээ мушгин гуйвуулж миний нэр төрийг гутаах хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна.

Гэтэл миний бие “Өршөөлийн хууль”-д огт хамрагдаж байгаагүй бөгөөд, харин Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт надад яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаар авч хэлэлцэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар 41А тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Иймд Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа та Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ намайг шүүх байгууллагын хэдэн оны тогтоол, шийдвэрээр яллагдсан, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэдэн оны, хэдэн тоот зарлиг гарч, ямар шүүхийн тогтоол, шийдвэрээр “Өршөөлийн хууль”-д хамруулсан талаар албан ёсоор тайлбар ирүүлнэ үү.

Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Танаас хүсье.

Жич: Баянгол дүүргийн шүүхийн 41А тогтоолыг хавсаргав.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С. ЭРДЭНЭ



Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
article thumbnailВалютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлт, энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар Төрийн ордны хуралдааны Г танхимд  өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд  Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал болох валютын ханш, нефтийн бүтээгэдэхүүний үнийн өсөлт айл өрхийн амьдралд ямар ноцтой хохирол учруулж байгааг тооцохын аргагүй. Өргөн хэрэглээний барааны үнэ 10-15 хувиар өсөж, удахгүй болох цагаан сарын баяртай зэрэгцэн үнийн хөөрөгдөл явагдаж байна. Монгол банкны удирдлага маш хариуцлагагүй алхам хийж, ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөх » ..цааш
erdene_s_own_banner


01 сар
25
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/sonind-ogson-yarilclaga/32622-serdene-paltangerel-nar-medeelel-xiiv.html#disqus_thread) УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн П.Алтангэрэл, С.Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр »
01 сар
25
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/32616-serdene-namyn-darga-said-nart-xariuclaga-toocox-asuudal-bosch-irne.html#disqus_thread) УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх нэр дэвшигчддээ тодруулсан.  Тэдний олонхийг нь  Ерөнхийлөгч »
01 сар
25
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/32608-serdenetodorxoi-zorilgo-buxii-buleglel-man-d-ochij-negdsen-gedgiig-uguisgexgui.html#disqus_thread) УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа -МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх гээд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан. Харин тэдний »
01 сар
19
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/onclox-medee/32439-niigmiin-xalamjiin-shinechleliin-ur-dund-yaduural-onoogiin-tuvshnees-6-8-orchim-xuviar-buurna-.html#disqus_thread) ТОВЧХОН Нийгмийн халамжийн сангаас иргэдэд олгож буй мөнгө энэ оны 7 дугаар сарын 1-нд дуусгавар болохтой зэрэгцэн Нийгмийн »
01 сар
19
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/sonind-ogson-yarilclaga/32429-niigmiin-xalamjiin-shinechleliin-ur-dund-yaduural-onoogiin-tovshnoos-6-8-orchim-xuviar-buurna.html#disqus_thread) Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан УИХ-ын »
01 сар
19
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/sonind-ogson-yarilclaga/32399-serdenebi-ene-asuudlaar-zavsarlaga-avaxuulna.html#disqus_thread) УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн »
01 сар
18
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/onclox-medee/32343-41-xorix-gazryn-22-ni-setgel-zuich-niigmiin-ajiltantai-boljee.html#disqus_thread) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. »
01 сар
16
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/32252-serdenenaltanxuyag-sorog-xuchnii-durd-toglono-gevel-butexgui.html#disqus_thread) УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа. -Ардчилсан намын ҮЗХ-ны (Үндэсний зөвлөлдөх хо­роо хурлын үеэр даргаа со­лих нь гэх »
01 сар
12
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/32156-serdeneneg-ba-nejgeed-xund-xariuclaga-toocox-yostoi.html#disqus_thread) УИХ-ын гишүүн С.Эрдэнээс ҮЗХ-ны хурлын дараа дараах зүйлийг тодрууллаа. -Цаг хугацааны хувьд оройтсон ч гэсэн ҮЗХ хуралдлаа. Хурлын уур амьсгал »
12 сар
27
    View Comments (http://www.vip76.mn/erdenes/onclox-medee/31787-ex-oronch-tusheed-todorchee-.html#disqus_thread) “Зууны мэдээ” сонин, “TV-9” телевиз хамтран уламжлал болгон явуулдаг Эх оронч түшээ шалгаруулах арга хэмжээ өнөөдөр  болов.  Монголын байгалийн баялгийн тэгш хувиарлалт, »
УИХ дахь Ажил
Тойрогтоо хийсэн Ажил

С.Эрдэнэ





Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.