
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Л.Гантөмөр нарын гишүүдийн санаачилсан Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэн эцсийн хэлэлцүүлгийн шатанд явж байна.
Ингэснээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 187.000 ахмадын тэтгэвэр 1995 оноос хойш ижил ажил эрхлэж, адил цалин авч байсан иргэдтэй адилхан тэтгэвэр авах болно.
Уг нь энэ чуулганаар хууль батлагдах ёстой атал УИХ дахь МАН-ын олонхийн бүлэг завсарлага авч түр хойшлогдсон.



ТОВЧХОН Нийгмийн халамжийн сангаас иргэдэд олгож буй мөнгө энэ оны 7 дугаар сарын 1-нд дуусгавар болохтой зэрэгцэн Нийгмийн халамжийн шинэ хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.