
Нийслэлийн БГД-ийн орон сууцны барилгууд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил болж байгаа. 1997 оноос хувьчлагдаж Сууц өмчлөгчдийн холбоод байгуулагдан орон сууцны байруудын ашиглалт үйлчилгээг хариуцаж ирсэн. Дээрх хугацаанд байруудын дээвэрт урсгал засвар төдийхөн хийснээс өөр ямар нэгэн их засвар хийгдээгүй өнөөдрийг хүрчээ.
Улмаар орон сууцны байрны барилгын дээврийн засвар, үйлчилгээг тухайн СӨХ бүрэн гүйцэтгэх боломжгүйгээс эзэнгүйдсэн, цаашид оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналт, шалгалт хийж засварын төсөвт өртгийн тооцоо гаргах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.
Иймд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн орон сууцны барилгуудын дээврийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор МХЕГ болон бусад мэргэжлийн байгууллагын холбогдох ажилтнуудтай хамтарсан ажлын хэсгийг гаргаж, 2011 оны 3 дугаар сард багтаан засаж шинэчлэх шаардлагатай орон сууцнуудын дээврийн тоо хэмжээ, шаардагдах төсөвт өртгийг нарийвчлан гаргах ажлын хэсгийг зохион байгуулж хамтран ажиллах хүсэлтийг МХЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хүргүүлээд байсан юм.
Энэхүү хүсэлт ажил хэрэг болж ажлын хэсэг байгуулагдан, өчигдөр эрхэм гишүүн, Баянгол дүүргийн 70 гаруй Сууц өмчлөгчийн холбооны удирдлагууд, дүүргийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын байцаагч нартай уулзалт хийлээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Баянгол дүүргийн ЕБС-ын хүүхдүүдэд С.Эрдэнэ гишүүн бэлэгээ өглөө | "Эко бичил" хотхон байгуулагдана |
|---|


