Тэдний тэтгэврийг ялгавартай тогтоосон төр засагтаа насан эцэслэх хүртлээ гомдоллодог учир энэ хөгшчүүдийнхээ магнайг тэнийлгэх үүднээс эрх зүйн орчноо эргэн харж хэлмэгдүүлэлтийн буруу жишгийг арилгах боломж өнөөгийн төр засагт байгаа гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үзсэн байна. Тиймээс С.Эрдэнэ гишүүн хуулийн төсөлдөө "1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийнхтэй тэнцүүлэн тооцож олгоно" гэсэн өөрчлөлт оруулахаар Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Эрүүгийн хуульд ийм заалт оруулахыг дэмжиж байна | Орхон аймгийн удирдлагууд “Өн сан” компанитай холбоотой юу |
|---|


