-Иргэдэд өгөх хувийг нэмнэ гэж байгаатай бол санал нэг байна. Харин Аж ахуйн нэгжүүдээ гадуурхаж хувьцаа олгохгүй байна гэдэг буруу юм.
Өнөөдөр Монголын 800 гаруй мянган хүн хувийн хэвшилд ажиллаж, түүгээр амьдралаа залгуулж байна. Татвараа төлж байна. Ийм байхад тэднийг шахна гэдэг ойлгомжгүй асуудал юм. Тавантолгойн сургаар нэг хүн олон компани байгуулсан гэх яриа газар авсан. Гэсэн ч энэ чинь хуулийн цаг хугацаатай шүү дээ. Тэгэхээр хэтэрхий нэг талыг бариад туйлширч болохгүй байх. Хувийн хэвшилд байгаа иргэд ч тэгш л хүртэх ёстой ш дээ. Ер нь Тавантолгойн тухай ярихад хэн илүү мөнгө хаяж, хувьцаа худалдаж авсан нь Тавантолгойд хөрөнгө оруулалтын илүү хувь, эзэмшинэ биз. Яахаараа манай Засгийн газар хувь тогтоож байгаа юм. Эдийн засаг гадарладаг, банк санхүүгийн наад захын мэдлэгтэй хүний л хийчих аргачлал шүү дээ. Нөгөө талаас Тавантолгойг өдий болтол яагаад эргэлтэд оруулахгүй байгаа юм. Би бол шууд л Ухаа худагтай холбож ойлгож байгаа. Ухаа худгийн үнэлгээг осгох, хувьцааны ханшийг өсгөх зорилгоор зориуд Таван толгойг эргэлтэд оруулахгүй барьсан. Тэр хооронд Ухаа худгийн хувьцааны ханш өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд өслөө. Тэр хооронд нүүрс боловсруулах үйлдвэр барьчихлаа. Сайндаа биш эд Монголын ард түмний хөрөнгөөр л тоглож байгаа.Эх сурвалж:Монголын мэдээ С.Ууганбаяр
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| С.Эрдэнэ:Би энэ асуудлаар завсарлага авахуулна | Эх орны эрх ашгийн төлөө тэмцэгчид |
|---|


