5 сарын 24
  • erdene_s_01
  • erdene_s_02
  • erdene_s_03
  • erdene_s_04
  • erdene_s_05

С.Эрдэнэ:Энэ байдлаараа бол дахиад цус урсгахад бэлэн юм байна

Уншсан: 1269 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа

-Монголын төр маш хариуцлагагүй байгаагийн тод жишээ энэ боллоо. Ирц байхгүй УИХ-ын хуралдаан дээр МАН-ын гишүүд 100 хувь эсэргүүцлээ. Энэ бол МАН үнэн нүүр царайгаа харуулсан хэрэг боллоо. Коммунистууд коммунист хэвээрээ л байдаг юм байна.

-Юу гэсэн үг вэ?

-Энэ нам 1937-1940-өөд оны үед тухайн үеийнхээ нийгмийн шилдэг байсан хүмүүсийг хэдэн мянгаар нь хоморголон устгаж, алж хядсан. Түүнийхээ уучлалтыг одоо болтол гуйгаагүй л байгаа ш дээ. Гэтэл өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний уйл явдлаас болж амь насаа алдсан, бэртэж гэмтэн, шархадсан, өчнөөн олноороо баригдсан хүмүүсээсээ уучлал гуйхаасаа яагаад зугтаагаад байгаа юм бэ.

Эд нар энэ байдлаараа бол дахиад ч цус урсгахад бэлэн юм байна.

Үнэхээр энэ нам увайгүй, хариуцлагагүй, хэлэх муу үг ч олдохгүй байна. Ямар гудамжны муухай үг хэрэглэлтэй биш. Эднийг ийм муухай, өчүүхэн амьтад гэж ерөөсөө бодсонгүй. Шинэ үеийн залуус нь арай гайгүй байх болов уу гэж бодсон чинь. Э.Мөнх-Очир гэж төрийн том түшээ хүний хүүхэд, ЭБЭХ-ний сайд бас залуу хүн, залуучууд нь ингэж улайрч эсэргүүцэж байгаад гайхаж байна.

Нийтлэлч
Т.Гэрэл
Эх сурвалж
Өдрийн сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.