gishuun_head_gankhuyag
5 сарын 24
  • gankhuyaga01_copy
  • gankhuyag_d_02
  • gankhuyag_d_03
  • gankhuyag_d_04
  • gankhuyag_d_05
Д.Ганхуяг, УИХ-ын гишүүнээр хоёрдахь удаагаа сонгогдож байгаа, эдийн засагч  эрхэм. 1990 онд МСДН-д элссэнээсээ хойш улс төрөөс хөндийрөөгүй. Мэдлэг боловсролын хувьд ч, улс төрийн хувьд ч бүрэн бэлтгэгдсэн, шалгагдсан төрийн түшээ. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө “Говь” үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монгол улсын шилдэг татвар төлөгч болох “Бридж групп”-ийг үүсгэн байгуулсан гээд түүний ажил амьдралын туршлага нь хууль хэлэлцэх явцад ашигтай, судалгаа, тооцоотой санал гаргаж, дэмжлэг авахад нь нөлөөлдөг гэдэг.

Гишүүний тухай

Уншсан: 2856 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваажавын Ганхуяг нь 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн хүн.

Япон улсад дээд боловсрол эзэмшин, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан тэрбээр япон маягийн ажил хэргийн соёлыг өөртөө хэвшүүлж чадсан тухайн үеийн залуу сэхээтнүүдийн нэг байлаа. Улс төр, үзэл суртлын тэмцэл хоёр лагерьт хуваагдан хүчтэй өрнөж байх үеийн нэг нийгэмд нь өсөн торниж, нөгөө нийгэмд нь суралцаж, хувь хүн болон төлөвшиж байсан учраас Д.Ганхуяг оюутан цагаасаа эхлэн улс төрийг сонирхох болжээ.

Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Говь” комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан төдийгүй Монголын Социал демократ намын анхны гишүүдийн нэг байв. Шинэ нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог соргогоор мэдэрсэн тэрбээр хамт суралцаж байсан нөхдийн хамт Монгол-Японы гүүр болгохыг зорин “Бридж” группээ байгуулсан ба “Хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг дээдэл" гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж амжилтад хүрч чадсан.

2001 оноос эхлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Ганхуяг нь парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож ирсэн гишүүдийн нэг юм. Тухайлбал, Татварын багц хуулийг шинэчлэх УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн, УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль” санаачлалцсан хүн бол Д.Ганхуяг. Зөвхөн 2004-2008 оны парламентад гэхэд л УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, нилээд хэдэн хуулийн төслүүдийг санаачлахад оролцон, 48 ажлын хэсэгт орж, заримынх нь ахлагч байсан нь түүний ажлын цар хүрээг илтгэнэ.

“Улс төрч гэдэг бол төрийн зардас, тvмний vйлчлэгч” хэмээн үздэг Д.Ганхуяг 2008 онд АН-аас дахин нэр дэвшин ялалт байгуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, Монгол-Хятад, Монгол-Франц, Монгол-БНАСАУ, Монгол-Канад, Монгол-Европын парламент, Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн. Д.Ганхуяг эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амжилтын томъёог “Зорилготой байж, тvvнийхээ ард гарах” хэмээн тодорхойлох дуртай. Бөх, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг сонирхдог. Хобби нь ууланд аялах, ном унших.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.