gishuun_head_gankhuyag
5 сарын 24
  • gankhuyaga01_copy
  • gankhuyag_d_02
  • gankhuyag_d_03
  • gankhuyag_d_04
  • gankhuyag_d_05

УИХ-ын гишүүд “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэгт дуудлагын авто машин гардуулан өглөө

Уншсан: 2166 И-мэйл Хэвлэх PDF
Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг  нар өчигдөр Налайх дүүргийн “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэгт гурван дуудлагын авто мmashin_bzdашин гардуулан өглөө.

“Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэг нь Налайх дүүргийн 2 болон 5-р хороо Ар жанчивлан, Өвөр жанчивлан зэрэг алслагдсан хүн амд үйлчилдэг бөгөөд унаа машины хүрэлцээ муугаас эдгээр алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд хугацаа алдах явдал их байсан аж.

 

Тиймээс энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгсөн явдалд тус дүүргийн удирдлагууд болон өрхийн эмнэлгийн хамт олон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нарт баярлаж талархсанаа илэрхийлэв.

 

Түргэн тусламжийн машинтай болсон Налайх дүүргийн иргэд эмнэлгийн  анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах болсондоо мөн баяртай байлаа.

 

Уг арга хэмжээнд Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр болон албаны бусад хүмүүс, “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлгийн хамт олон, иргэдийн төлөөлөл  оролцож шинэ машины түлхүүрээ гардан авлаа.

 

 

 

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.