gishuun_head_gankhuyag
5 сарын 24
  • gankhuyaga01_copy
  • gankhuyag_d_02
  • gankhuyag_d_03
  • gankhuyag_d_04
  • gankhuyag_d_05

Баянзүрх дүүрэгт “Өвсний үндэс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Уншсан: 582 И-мэйл Хэвлэх PDF

-Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна-

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуягийн санаачилгаар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөртэй хамтран Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж, хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд 11 дүгээр сарын 14-ний өдөр  дээрх төслийн хүрээнд “Баянзүрх дүүргийн хоёрдугаар амбулаторийн засвар, халаалтын зуухны барилгын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөлд нийт 55,909 ам.доллар буюу ойролцоогоор 72 сая гаруй  төгрөг зарцуулагдах юм байна.gankhuyag_02

 

Өмнө нь төслийн хүрээнд 2008-2009 онд БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэлийн өргөтгөлийг шинээр барьж, 2009 онд БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн их засварыг 110 сая төгрөгөөр хийж, 2010 онд БЗД-ийн 52 дугаар цэцэрлэгийн их засварын ажил 135 сая төгрөг, 2010 онд БЗД-ийн 1 дүгээр амбулторт “Ахмадын сэргээн засварлах физик эмчилгээний тасаг”-ийг 130 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан.

 

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх зорилготой хөтөлбөр  бөгөөд манай улсын эрүүл мэндийн байгууллагын чадавхийг сайжруулахыг эрхэмлэн ажиллаж байгаа юм.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.