УИХ-ын гишүүн Даваажавын Ганхуягийн санаачлан байгуулсан дээд лигийн “Баянзүрх Буллз” багийн нэрэмжит Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулагддаг.
Энэ сарын 03, 04-ний өдрүүдэд Хил Хамгаалахын Ерөнхий Газар, Ус Сувгийн Удирдах Газрын Спорт зааланд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд тус дүүргийн аваргын төлөө сагсан бөмбөгөөр өрсөлдсөн байна.
Тэмцээнд 40 гаруй байгууллагын эрэгтэй эмэгтэй 70 орчим багийн нийт 600 гаруй тамирчид оролцсон байна. Эрэгтэй баг тамирчдаас 1 дүгээр байрт Клиникийн II эмнэлэг, 2 дугаар байрт Отгонтэнгэр их сургууль, 3 дугаар байрт Шинэ Монгол дунд сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан байна. Эмэгтэй баг тамирчдаас 1 дүгээр байр Батлан Хамгаалахын Их Сургууль, 2 дугаар байранд 44 дүгээр дунд сургууль, 3 дугаар байрт Улаанбаатар Их Сургуулийн багууд тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Бридж констракшний “Баянзүрх Буллз” баг нь 2006 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн 2-3 жил дараалан дээд лигт медалт байранд шалгарч иржээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тэргүүлдэг Баянзүрх Нийгмийн Хөгжил сан болжээ.
Шудрага, тэмүүлэлийн спорт болох сагсан бөмбөгөөр 2 өдөр өрсөлдсөн тус дүүргийн иргэд, тамирчид асгаруулсан хөлсний дуслын хэмжээгээр бидний хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол бэхжин зузаардаг хэмээн ярилцан ихэд ам сайтай байв.
| Д.Ганхуяг гишүүн ахмадуудад бэлэг гардууллаа | Баянзүрх дүүрэгт “Өвсний үндэс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна |
|---|


