2002 онд батлагдаж байсан дээрх хууль нь тодорхой бус, ойлгомжгүй зүйл заалт ихтэй байсан тул шинэчлэн найруулах зүй ёсны шаардлага гарсан хэмээн хуулийн төсөл санаачлагч ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа. Одоо өргөн барьж байгаа энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч мөн нэмэх, эргэж харах зүйлүүд байгааг бүлгийн гишүүд дурдаж байсан юм. Одоо яг тулгамдаж байгаа цэвэр усны нөөцийн асуудал тусгагдаагүй тухай, саарал усыг ариутгах татуургын ашиглалтанд ашиглаж байх, дэд бүтцийн
дараалал яг ямар байх, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй айл өрх тухайлбал гэр хорооллынхон, сумын төвийн айлууд ямар стандарт бүхий цэвэрлэх байгууламжтай байх, үүнтэй холбоотой тулгамдсан асуудал хөрсний бохирдол зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.Уг хуулийн төсөл дээр бүлгээс 5 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг ахлагчаар томиллоо.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Оюутолгойн шинэ нөөц, Ухаа худагийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа | Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдалын асуудлаар ажлын хэсэг |
|---|


